• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“CDIO” СТАНДАРТ АРГА ЗҮЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЧАНАР, ҮР ДҮНГ БОДИТООР НЭМЭГДҮҮЛНЭ

2018 оны 6-р сараас ҮБХИС-ийн захирлын тушаалаар захирлын зөвлөх профессор, хошууч генерал Я.Чойжамцаар ахлуулсан ҮБХИС-д CDIO стандарт, арга зүйг түгээн дэлгэрүүлэх ажлын хэсэг 7 сургагч багш нарын бүрэлдэхүүнтэйгээр томилогдож, нэг жилийн хугацаанд олон хэлбэрийн ажлыг гүйцэтгээд байна.

Энэхүү ажлын хүрээнд ҮБХИС-ийн удирдлагын шийдвэрээр Аюулгүй байдлын сургуулийн Инженер механикийн тэнхмийн Авто инженер хөтөлбөрийг сонгон дээрх төсөлд хамруулах, Электроникийн тэнхмийн Элетроникийн хөтөлбөрийг уг төслийн туршилтын хөтөлбөрөөр сонгон CDIO стандартад нийцүүлэх, сургалтын орчныг сайжруулах үйл явцыг хэрэгжүүлсээр байна.

Ажлын хэсгийн баг хамт олон Инженер механикийн тэнхимийн Авто инженер хөтөлбөрийн багш нар хамтран CDIO стандарт, арга зүйгээр шинэчилсэн Авто инженер туршилтын  хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд ирээдүйн төгсөгчийн хэв шинжийг тодорхойлох STEEP цогц шинжилгээг хийж, ажил олгогч байгууллага, төгсөгчдийн тандалтын судалгаагаар баталгаажуулсан билээ. Энэ нь нийгмийн хөгжил, техник технологийн өөрчлөлт, шинэчлэлт, хүрээлэн буй орчин, байгаль экологийн өөрчлөлт, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлаас тухайн мэргэжилтэнд тулгарах сорилт, боломж, ирээдүйн ажлын байран дахь ур чадвар зэргийг үндэслэлтэйгээр гаргахыг зорьсон ажил болсон.

Ингэснээр тэд цаашид ирээдүйн төгсөгч ямар ур чадвартай байхыг тодорхойлж, Авто инженер хөтөлбөрийн үр дүнг Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлого-2030, CDIO стандарт, арга зүй, ЮНЕСКО-гийн үндсэн 4 тулгуур зарчим, Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн үндсэн шалгуур үзүүлэлт, ҮБХИС-ийн алсын хараа, эрхэм зорилго, хөтөлбөрийн зорилго, зорилт зэрэгт үндэслэн боловсруулсан.

Тухайн хөтөлбөрөөр суралцагч оюутны төлөөллийг түүврийн аргаар сонгон авч, уулзаж ярилцан нуугдмал эрэлт хэрэгцээг илрүүлж, нэгж хичээлийн агуулгаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хөтөлбөрийг боловсруулсан. Үүнд:

·         43 хичээлийн нэгж хөтөлбөрийг Авто инженер хөтөлбөр хэрэгжүүлэгч багш нар боловсруулан батлуулаад мөрдөж байна.

·         ҮБХИС-д  CDIO  стандарт,  арга  зүйг  хэрэгжүүлж  буй  ажлын  тайланг  2019  оны  2-р сарын  23-нд  БСШУСЯ-нд

·         Мөн тайланг 2019  оны  3-р  сарын  5-нд  БСШУСЯ  болон  Сингапур  политехникийн багш нартаа тус тус амжилттай тайлагнаж, сайшаагдсан нь тус сургуулийн CDIO стандарт, арга зүйг түгээн дэлгэрүүлэх үйл явц амжилттай хэрэгжиж буйг нотлон харуулсан ажил болсон төдийгүй CDIO стандарт, арга зүйгээр шинэчлэн Авто инженер багц хөтөлбөрийг боловсруулан, Инженер механикийн тэнхимийн багш нарын хурал, Аюулгүй байдлын сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжлэг авч, Хөтөлбөрийн өөрийн үнэлгээг 3-р сарын 11-15 хооронд хийж,  3-р сарын 18-нд БСШУСЯ-нд хүргүүлэн, 2019 оны 3-р сарын 21-ний өдөр БСШУСЯ-ны сайдын тушаалаар томилогдсон шинжээчийн багийнхан Авто инженер хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийж, амжилттай үнэлгээ өгөөд байна.

ҮБХИС-д CDIO стандарт, арга зүй түгээн дэлгэрч байгаагийн томоохон жишээ нь 2019 оны Инженер механикийн тэнхимийн багш нарын “Инженерийн боловсролыг чанаржуулах боломж, арга зам-Үр дүнд суурилсан боловсролыг хөгжүүлэх нь” сэдэвт Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан явдал байсан бөгөөд багийн хамт олны  хийж бүтээсэн ажил чамлахааргүй арвин байна.

Цаашид ажлын хэсэг ҮБХИС-ийн мастер багш нар 6-р сард Улсын хэмжээнд 5 өдөр зохион байгуулагдах Ахисан түвшний CDIO түгээн дэлгэрүүлэх сургалт, 6-р сард зохион байгуулах “Үр дүнд суурилсан  боловсрол – 2019”  эрдэм шинжилгээний хуралд илтгэл бэлтгэн оролцож, ҮБХИС-ийн CDIO стандарт, арга зүйг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүнг олон нийтэд хүргэх, 2019 оны 6-р сард ҮБХИС–д CDIO стандарт, арга зүйг  хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн тайланг БСШУСЯ, Сингапурын Темасек санд тайлагнах, 2020  онд Монголд Азийн бүсийн CDIO стандарт, арга зүйг түгээн дэлгэрүүлэх асуудлаарх эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад идэвхтэй оролцох зэрэг томоохон ажлуудыг хийхээр  төлөвлөн ажиллаж байгаа бөгөд хөтөлбөрөө шинэчилсэнээр одоогийн болоод ирээдүйн нийгэмд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд ихээхэн түлхэц болж сургалтын чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно хэмээн дүгнэж байна.

   ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

2018 оны 3-р сараас 2019 оны 9-р сарыг дуусталх хугацаанд “Ахисан түвшний CDIO” сургалтанд удирдлагын бүрэлдэхүүн, Сургалтын хэлтсийн бакалаврын хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Бямбасүрэн, Инженер механикийн тэнхимийн профессор багш Б.Дарханцэцэг, Электроникийн тэнхимийн дэд профессор багш Т.Уянга, Авто хуягт танкийн тэнхимийн багш, ахлах дэслэгч Х.Цогтбилэг, Цэргийн инженер химийн тэнхимийн багш, ахлах дэслэгч У.Мөнхбат, Инженер механикийн тэнхимийн багш Д.Одонтунгалаг, Математик мэдээлэл, технологийн тэнхимийн багш О.Цогзолбоо нар суралцаж CDIO сургагч багш болсон.

Сургалтын хэлтсийн бакалаврын хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Бямбасүрэн, Инженер механикийн тэнхимийн профессор багш Б.Дарханцэцэг, Авто хуягт танкийн тэнхимийн багш, ахлах дэслэгч Х.Цогтбилэг нар Сингапур улсад суралцаж CDIO стандарт, арга зүйг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх мастер багш болон бэлтгэгдсэн. 







ЗАРЛАЛ

2019-04-16 16:16:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
2019-01-10 14:53:00
2019-01-10 9:56:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ