• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“АБС-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА-ИННОВАЦИ, ХАМТЫН АЖИЛЛАГАА-2019” ЭРДМИЙН БАГА ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 04 дүгээр сарын 05-нд ҮБХИС-ийн ОУ-ын хурлын танхимд АБС-ийн “Эрдмийн бага чуулган” зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан дэд захирал, доктор, хурандаа Л.Батцэнгэл, БХЭШХ-ийн дарга доктор хурандаа Б.Мөнхсайхан, БХЭШХ-ийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийн дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, Хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан ШУ-ны доктор, профессор бэлтгэл бригадын генерал О.Үржин, АБС-ийн захирал, доктор, хурандаа Д.Ваня, ЭШСА-ны дарга, доктор, профессор Ч.Отгонбаяр, БНСУ-ын иргэн доктор, профессор Won Gyu Park, Зочин профессор, доктор Kim Du RimМОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т. Ган-Эрдэнэ, МОХ-ны менежер Б.Урантогос, МОХ-ны БЗД хариуцсан менежер У.Баярцэнгэл, БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн офицер, магистрант д/ч Yu Jiajun, д/ч Wu Hijin, АБС-ийн тэнхимийн дарга,  багш нар, нийгмийн ажилтан, оюутнуудын төлөөлөл оролцлоо.

 Уг арга  хэмжээнд зориулж, АБС-ийн тэнхимийн багш, оюутнуудын 2018-2019 оны бүтээлийн үзэсгэлэн гаргав. “Эрдмийн бага чуулган”-нд зориулж “Эрдмийн бичиг №6” хэвлэгдэж, “Оюутан” сонины 13 дахь дугаарыг хэвлэн гаргаж олны хүртээл болгов.  

Бага чуулганаа угтан тэнхимүүдээс багш, оюутнуудын дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний 10 хуралд нийт 74 багшийн 58 илтгэл, 128 оюутны 77 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд тэдгээрээс шалгарсан, инновацийн шилдэг бүтээлүүд, шилдэг илтгэлүүдийг сонсгон, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.






ЗАРЛАЛ

2019-06-18 10:37:00
2019-05-22 10:18:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
2019-01-10 14:53:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ