• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

Монгол улсын их, дээд сургуулиудын оюутны дунд зохиогдох “Халхын гол 80” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны удирдамж

Нэг: Уралдааны зорилго

Оюутан суралцагчдын орос хэлний X олимпиадын хүрээнд МУИС-ийн Европ судлалын тэхимийн орос судлалын салбар монгол улсын их, дээд сургуулийн оюутнуудын орос хэлний мэдлэг чадварыг үнэлэх, Халхын голын ялалтын 80 жилийн ойн тухай мэдлэг олгох, ялалтын ач холбогдлыг таниулах,  судалгааны арга барилыг эзэмшүүлэх зорилгоор “Халхын гол 80” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна.   

/Эсээг орос хэлээр бичнэ/.

Хоёр:  Хамрах хүрээ

Монгол улсын их, дээд сургуулийн нийт оюутан

Гурав:  Хурлыг зохион байгуулагч

МУИС-ийн Европ судлалын тэнхимийн, орос судлалын салбар

Дөрөв:  Хугацаа   /Уралдаан 2 шатлалтай/

 

Халхын гол эсээ  бичлэгийг 2019.04.15-ны өдрийн дотор МУИС-ийн хичээлийн 2-р байрны 4 давхарт 431 тоот өрөөнд 0900-1700 цагт  хэвлэмэл хэлбэрээр хүлээн авна.

    I шатны шалгаруулалтын дүн 2019.04.19-ны өдөр гарна. Шалгарсан нь 2-р шатанд орно. II шатны шалгаруулалт буюу илтгэл 2019.04.23-ны өдрийн 1500 цагт МУИС-ийн Е номын сангийн 202 тоот танхимд болно.  

    I шат:

    1.      Халхын голэсээ бичлэгийн агуулга

    ·         Эсээ нь шинэлэг санаа, дараах асуудлыг дэвшүүлсэн байх: Халхын голын ялалт, Зөвлөлт Холбоот Улсын Монгол улсад үзүүлсэн тусламж, Монголын цэрэг армийн тэр үеийн байдал, дайнд оролцсон ахмадууд, тэдний үр удамд нь үзүүлдэг тусламж, тэтгэмжийн асуудал.

    ·         Асуудлыг зөв тодорхойлсон, логик уялдаатай байх

    ·         Сонгосон сэдвийн хүрээнд үндсэн санааг тодорхойлохдоо онол, практикийн талаас судалсан байх

    ·         Статистик тоон үзүүлэлт ашигласан байх

    ·         Сэдвийн хүрээнд бичнэ.

     

    2.      Эсээ бичлэгт тавигдах хэлбэрийн шаардлага

      Эсээ бичлэгийн мөр хоорондын зай single, Times New Roman, 12 font-оор бичигдсэн байх; Цаасны хэмжээ А4, цаасны тал бүрээс 2.5 см зайтай байх; 800- 1000 үгээс хэтрэхгүй хэмжээтэй байна.

      ·         Эсээ бичлэгийг бичихэд ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байна.

      Шалгарсан эсээ бичсэн оюутнууд II шатны илтгэлийн шалгаруулалтанд оролцоно.

      Эсээнд тавигдах шалгуур

      ·         Тухайн асуудлыг /сэдвийг авч үзэж буй өөрийн байр суурийг нотолгоо баримт жишээтэйгээр илэрхийлсэн

      ·         Найруулга сайн буюу сонирхолтой оршил баримт нотолгоо жишээ бүхий үндсэн хэсэг, тодорхой гаргалгаа бүхий дүгнэлтийг хийж чадсан

      ·         Үгийн сонголт зөв бөгөөд олон хувилбарыг хэрэглэсэн

      ·         Орос хэлний хэлний дүрэм, хэрэглээ бичлэгийн алдаагүй

      ·         Урьдчилан мэдэгдсэн үгийн тооны хүрээнд бичсэн

      II шат:  

      1.       Илтгэгчийн Халхын гол судалгааны ажил дараах бүтэцтэй байна.

      ·         Судалгааны ажлын үндэслэл

      ·         Судалгааны ажлын ач холбогдол

      ·         Судалгааны ажлын зорилго

      ·         Судалгааны ажлын үндсэн хэсэг

      ·         Дүгнэлт

      ·         Номзүй

      ·         Хавсралт

       

      1.      Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага

        Эсээ бичлэгийн мөр хоорондын зай single, Times New Roman, үсгийн өндөр 12 рt, А4 хэмжээгээр 6-10 нүүр, мөр хоорондын зай /1,5/ байхаас гадна бичвэрийн хоёр талыг тэгшлэх

         

        “Халхын гол” сэдэвт илтгэлийг тэнхимээс томилсон комисс шүүнэ.

        Шүүгчид доорх заалтын дагуу 100 оноогоор шүүж дүнг гаргана.

        Агуулга

        Авах оноо

        1

        Судалгааны ажлын үр дүн, ач холбогдол

        30

        2

        Судалгааны ажлын арга барилд суралцсан байдал

        30

        3

        Илтгэх ур чадвар

        20

        4

        Ажлаа эзэмшсэн байдал

        10

        5

        Асуултанд хариулсан байдал

        10

         

        Тав: Шагнал, урамшуулал:

        Эхний 4 байрыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

        I байр – 100000 төгрөг, өргөмжлөл.

        II байр – 70000 төгрөг, өргөмжлөл.

        III байр –50000 төгрөг, өргөмжлөл.

        Тусгай байр – 20000 төгрөг, өргөмжлөл.

        Уралдаанд оролцогч өөрийн, суралцаж буй сургуулийн нэр, хаяг, утасны дугаараа дэлгэрэнгүй бичнэ үү.

        Харилцах утас: 99022134, 91922232, 99253924. 

        ЗАРЛАЛ

        2019-04-16 16:16:00
        2019-04-10 14:58:00
        2019-03-19 12:37:00
        2019-03-19 11:02:00
        2019-03-12 20:27:00
        2019-02-28 17:02:00
        2019-02-22 11:04:00
        2019-01-14 13:01:00
        2019-01-10 14:53:00
        2019-01-10 9:56:00
        ИЛ ТОД БАЙДАЛ

        Дээш
        • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ