• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“МОНГОЛ ЦЭРЭГ-ДЭЛХИЙН ЦЭРЭГ”

2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ҮБХИС-ийн Мэдээлэл сурталчилгаа, соёл, хүмүүжлийн тасаг тус сургуулийн ахмадын зөвлөл, Монголын оюутны холбоотой хамтран  Монголын 60 гаруй их, дээд сургуулийн төлөөлөл болох 450 гаруй оюутан, залуучуудад “Батлан хамгаалах салбар ба эх оронч үндэсний үзэл хөтөлбөр”-ийн хэрэгжилт, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчин, ҮБХИС-ийн үйл ажиллагаа, Халхын голын 1939 оны байлдааны ялалтын түүхэн ач холбогдол, Энхийг дэмжих ажиллагааны оролцоо, энхийг сахиулагчдын үйл хэргийг Монголын гэрэлт ирээдүй болсон оюутан, залуучуудад сурталчлах “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээнд 1939 оны халх гол, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин бэлтгэл хошууч Ц.Батмөнх, ҮБХИС-ийн төгсөгч, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ротын захирагч, ахмад Г.Аззаяа, Үндэсний аюлгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах рефрент Г.Галбадрах, Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ, МУИС-ийн гадаад оюутны зөвлөлийн дарга, МУИС-ийн Монгол хэл судлалын докторант С.Хавар, Монгол улсад Өвөр Монголоос суралцаж буй оюутан, залуучууд /30 гаруй/, болон тус сургуулийн ахмадууд, шилдэг энхийг сахиулагчид, багш, сонсогч, оюутан, сурагчид  нарын эрхэм зочид оролцлоо.

Оюутан залуучуудад Эх оронч үндэсний үзэл”, “Халхын голын 1939 оны байлдааны ялалтын түүхэн ач холбогдол”, Монгол Улсын “Энхийг дэмжих ажиллагааны оролцоо, ач холбогдол” сэдэвт лекцүүдийг БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Л.Баяр,  БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга хошууч Т.Сүхбаатар, БХУА-ын аюулгүй байдал, энхийг дэмжих ажиллагааны төвийн дарга хурандаа Ц.Отгонцэрэн нар уншлаа.

БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Л.Баяр:Лекцийн эхлэлд өнөөдөр “Эх оронч үндэсний үзэл, хүмүүжлийн тод жишээгээр ҮБХИС-ийг төгсөгч ахмад Г.Аззаяаг дурьдмаар байна”, яагаад гэвэл “Иракийн эрх чөлөө” сэргээн босголтын ажиллагаанд цэргийн багийн 2 дугаар ээлжээр үүрэг гүйцэтгэж байхдаа ажиллагааны газар,оронд халдлага үйлдэхийг завдсан этгээдийг буудаж, ажиллагааг таслан зогсоож олон мянган цэрэг, дайчдын амийг аварч гавьяа байгуулсан энэ цагийн “Баатар” гэж шавийгаа хэлмээр байна.“Би шавиараа үнэхээр бахархаж байна” хэмээн ахмад Г.Аззаяаг урьж дурсгалын зураг  татуулан “Та бүхэн эх орон-цэргээрээ бахархах учир”-тай гэдгийг онцлон лекцээ эхлүүлсэн нь оюутан залуучуудад нэгийг бодогдуулж хоёрыг ухааруулсан мөч болсон юм.

Лекцийн дараа Монгол цэрэг-дэлхийн цэрэг” арга хэмжээнд оролцогчдод ҮБХИС-ийн баримтад киног үзүүлж, сонсогч, оюутан, сурагчдын “Бид Монголын гэрэлт ирээдүй” урлагийн тоглолтыг толилуулж, эрхэм зочид дурсгалын зургаа татуулж соёлын төвийн үзвэрийн зааланд зохион байгуулсан арга хэмжээ өндөрлөн арга хэмжээнд оролцсон бие бүрэлдэхүүн жагсаалын талбайд ТӨБДС, ЦХС-ийн жагсаалын үзүүлэх тоглолтууд, зэвсэг техник, инновацын үзэсгэлэн, эрхэм зочид сургуулийн түүхийн музейг үзэж сонирхон “Монгол цэрэг-дэлхийн цэрэг”  арга хэмжээ өндөрлөлөө.

Уригдан ирсэн зочдоос Өвөр Монголын багш, оюутан, залуучуудын төлөөлөл “Эх орон-эр цэрэг” тэр дундаас ирээдүйн цэргийн дарга нар болох цэргийн сургуулийн сонсогч, оюутнуудыг бэлтгэж буй ҮБХИС-ийн эрдмийн хамт олонд талархал илэрхийлж, чадварлаг, авьяаслаг, эр зоригтой сонсогч, оюутан, сурагчид, багш нараар нь бахархаж байна хэмээн сэтгэгдлээ үлдээсэн.










ЗАРЛАЛ

2019-07-02 11:58:00
2019-06-18 10:37:00
2019-05-22 10:18:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ