• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ҮБХИС-ИЙН “ГЕНЕРАЛ” ЦОЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Монгол Улсад “Генерал” цол бий болсны 75 жилийн ойг тохиолдуулан ҮБХИС-д захирлаар ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа генералууд тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх ажиллагааг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээ сургуулийн удирдлагууд зочдыг угтан авч Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, дурсгалын зураг авхуулснаар эхэлж дараа нь олон улсын хурлын танхимд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан юм.

Хүндэтгэлийн арга хэмжээнд эрдэмтэн багш, судлаачид сонсогч, оюутан, сурагчдын төлөөлөл оролцлоо.

Сургуулийн захирал хурандаа П.Жаргалан арга хэмжээг нээж генералуудын төгссөн сургууль, эрхэлсэн ажил, амжилт, бүтээлийн талаар бие бүрэлдэхүүнд танилцуулга хийж баярын мэндчилгээ дэвшүүлсэн бол сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал хурандаа Д.Баасандамба ҮБХИС-ийн хөгжил, дэвшил-2030 он хүртэлх стратеги бодлого, зорилтын талаар танилцуулсан юм.

Мөн сонсогч, оюутан, сурагчид урлагийн тоглолтоо толилуулан, сургуулийн удирдлагууд дурсгалын зүйл гардууллаа.









ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИАР ОВОГЛОСОН ГЕНЕРАЛУУД





























ЗАРЛАЛ

2019-04-29 15:48:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
2019-01-10 14:53:00
2019-01-10 9:56:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ