• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

АУГАА ИХ ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН “74 ЖИЛ” БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

          Манай гаригийн газар нутгийн ихэнхийг хамарч 1939-1945 онд үргэлжлэн 61 улс орон, хүн амын 80  хувь татагдан оролцож 60 сая хүний алтан амийг авч одсон дэлхийн II дайн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан юм. Энэ дайны хамгийн хүнд бэрхийг Зөвлөлтийн баатарлаг ард түмэн, улаан армийн дайчид нуруундаа үүрч, холбоотнуудын цэрэгтэй хамт нийтийн дайсны эсрэг тэмцэж, нөмрөн ирэх фашизмын аюулаас хүн төрөлхтнийг авран хамгаалж чадсан билээ. 

 Дэлхийн II дайны ялалт асар их үнээр олдсон бөгөөд орчин үеийн  хөгжлийн түүхийг нээж, олон улсын цэргийн хүчний болон улс төр, эдийн засгийн харилцааг цоо шинээр тодорхойлон даян дэлхийд энх тайвныг тогтоох түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон ажээ.Монгол Улс 1939 онд Халхын голоор халдан довтолсон харийн түрэмгийллийг Зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлүүдтэй хамтран бут цохиж, ард түмнийхээ эрх чөлөө, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж, Алс Дорнодод асах байсан дэлхийн дайны аюулыг хязгаарлан зогсоож чадсан билээ. Дэлхийн II дайны төгсгөл 1945 онд  Монгол Зөвлөлтийн дайчид мөр зэрэгцэн давшиж хойд Хятадын ард түмнийг Японы цэргийн түрэмгийлэгчдээс чөлөөлөхөд онцгой үүрэг гүйцэтгэж ялалт байгуулсан түүхтэй. Энэ утгаараа ялалтын баяр нь Монгол-Оросын ард түмэн, Зэвсэгт хүчний дайчдын байгуулсан гавъяа, нөхөрлөл, тэмцэл ялалтын балрашгүй түүх, бахархан дурсагдах тэмдэглэлт үйл явдал мөн билээ.

   Иймээс Монгол эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалж, амь биеэ үл хайрлан тулалдаж атга шороо, алхам газрынхаа төлөө алтан амиа алдсан баатарлаг цэрэг эрс, ахмад үеийнхээ байгуулсан гавъяаг бид үеийн үед мөнхөд дурсах учиртай.

Энэ бол Монгол хүн бүхний мартах ёсгүй түүх, үндэсний ой санамжид үүрд хадгалагдан үлдэх  эрхэм чухал түүхэн үйл явдал билээ

 Эх орны дайнд оролцсон ахмад дайчид болон их ялалтын найдвартай ар тал байж, өнөөгийн энх цагийг авчрахад үнэтэй хувь нэмрээ оруулсан ах дүүгийн найрамдалт Монгол-Оросын ард түмэндээ ялалтын 74 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 ҮБХИС-ИЙН ЭРДМИЙН ХАМТ ОЛОН

ЗАРЛАЛ

2019-07-02 11:58:00
2019-06-18 10:37:00
2019-05-22 10:18:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ