• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

"МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ-2019"

Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Инновацийн 7 хоног-2019” арга хэмжээг 2019 оны 5 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-д 2 өдөр болж өндөрлөлөө.

Энэ жил  “Хамтын инноваци” уриатайгаар БСШУСЯ, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Оюуны өмчийн газар, Шинжлэх ухаан технологын сан, ШУА, ШУТИС, ҮБХИС, ХААИС,  МУИС, АШУҮИС, МУБИС, МҮХАҮТ, Монголын залуу эрдэмтэд”-ийн холбоо ТББ,   Монголын хамтын оффисын холбоо ТББ зэрэг байгууллагууд  хамтран зохион байгууллаа.

            5 дугаар сарын 07-ны өдөр БСШУСЯ, Монголын хамтын оффисын холбоо ТББ-аас инновацийн үйл ажиллагаа, хууль, эрх зүй, төрийн бодлого, төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын  шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын  ажиллагаа, түншлэлийн боломжуудын талаар “Хамтын инноваци-2019” хэлэлцүүлгийг Корпорейт-2 зочид буудал /Улаанбаатар танхим/ -д зохион байгуулсан бол дараагийн өдөр  Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран  МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд Инновацийн үзэсгэлэн-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагууд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын инновацийн үйл ажиллагааны үр дүн, оюуны бүтээл, шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцууллаа.

       "Монголын инновацийн 7 хоног-2019” ҮБХИС-ийн БХЭШХ, ЦНС, АБС, ЦХС-ийн инновацын бүтээлүүд оролцсон байна. Тухайлбал: БХЭШХ-ийн Байлдааны зэвсэглэл, техник, технологи судлал, инновацын төвийн “Зөөврийн радио удирдлагатай бай”, ЦНС-ийн ЦХКАБ-ын тэнхимийн багш ахлах дэслэгч Н.Мөнх-Эрдэнэ “Документ камер”, “Light Board”, тус тэнхимийн багш сургагч ахлагч Ц.Болдбаатар “Телеграфын автомат түлхүүр”, АБС-ийн авто инженерийн тэнхимийн багш Ч.Бямбацэрэн “Суудлын авто машинд техникийн үйлчилгээ хийх, дадлагын хичээлд ашиглах багаж”, “Автомат хурдны хайрцагны шингэн солих багаж”, АБС-ийн ХЭТ-ийн багш Л.Бямбажаргал “Олон чиглэлийн хөдөлгөөнт роботын загварчлал”, “ҮБХИС-100” цэргийн зориулалттай робот зэрэг инновацийн болон эрдэмтэн судлаачдын ном бүтээлүүдээр амжилттай оролцлоо.

Арга хэмжээний төгсгөлд “Монголын инновацийн 7 хоног-2019” оролцогчдод Цэргийн хөгжмийн сургуулийн III дамжааны  сонсогчид үлээвэр найрал хөгжмийн болон бөмбөртэй үзүүлэх тоглолтыг толилуулсан бөгөөд ҮБХИС-ийн хамт олонд энэхүү арга хэмжээнд амжилттай оролцсонд баяр хүргэж “Талархал”-ын бичиг гардууллаа.






ЗАРЛАЛ

2019-04-29 15:48:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
2019-01-10 14:53:00
2019-01-10 9:56:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ