• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ЭХ ОРОНДОО ТАНГАРАГ ӨРГӨСӨН МЯНГА, МЯНГАН ЦЭРЭГ ЭРСИЙН ШАНДАС СОРЬСОН ЦЭРГИЙНХНИЙ “ОЛИМП” ОЙРТСООР

Хоёр жил тутам нэг удаа зохиогддог цэргийнхний “Олимп” хэмээн нэрлэгддэг Зэвсэгт хүчний 2019 оны марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд цэргийн мэргэжлийн ур чадвар, сургалт бэлтгэл, тэсвэр  хатуужил, хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор ҮБХИС-ийн баг, тамирчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд бэлтгэлээ хангасаар байна.

Цэргийн мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээний

            Батальон захирагчийн төрөлд:Хошууч  П.Отгонбаатар- ЦНС-ийн ЦИХТ-ийн ахлах багш

            Ротын захирагчийн төрөлд: Ахмад  Д.Батдорж- ЦНС-ийн АХТТ-ийн багш

           Салааны захирагчийн төрөлд: Дэслэгч Б.Батсаруул Сонсогчийн батальоны салааны захирагч

           Ахлагчийн төрөлд:

Ахлагчийн сургуулийн Мэргэжил олгох сургалтын тэнхимийн сургагч, сургагч ахлагч Л.Мөнх-Эрдэнэ болон Цэргийн нэгдсэн сургуулийн багш ахмад Б.Мөнхтулга захирагчтай байнгын бүрэлдэхүүний салаа, ЦНС-ийн АХТТ-ийн багш ахмад  Д.Батдорж захирагчтай  хугацаат цэргийн алба хаагчдын салаа, ЦНС-ийн Цэргийн холбоо, кибер аюулгүй байдлын тэнхим 4 дүгээр дамжааны сонсогч, дэд түрүүч Б.Нангид захирагчтай тасгийн бие бүрэлдэхүүн тус тус мэргэжлийн аварга салаа, тасаг шалгаруулах тэмцээний төрөлд оролцохоор бэлтгэлээ хангасаар байна.

Энэ жилийн хувьд оны мэргэжлийн аварга эмэгтэй офицер, ахлагчийг шалгаруулах болсон нь энэхүү тэмцээний  онцлог бөгөөд энэ төрөлд Мэдээлэл аюулгүй байдал, нууцын тасгийн дарга, нууц, цэргийн байр зүйн зургийн ахлах офицер, ахмад О.Орхон, Ахлагчийн сургуулийн  Мэргэжил олгох сургалтын тэнхимийн сургагч, сургагч ахлагч Д.Энхжаргал нар оролцож байна.

                                    Баг тамирчиддаа эрдмийн хамт олны өмнөөс спортын өндөр амжилт хүсье.

ЗАРЛАЛ

2019-10-07 13:49:00
2019-10-07 13:46:00
2019-09-20 18:25:00
2019-09-17 11:08:00
2019-09-12 9:22:00
2019-09-04 10:18:00
2019-08-31 11:02:00
2019-08-29 16:33:00
2019-08-21 16:44:00
2019-08-14 12:58:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ