• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ 2019 АРГА ХЭМЖЭЭНД ҮБХИС АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“ХАМТЫН ИННОВАЦИ-2019” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Монголын инновацийн 7 хоногийн хүрээнд “Хамтын инноваци-2019” хэлэлцүүлэг тавдугаар сарын 7 нд амжилттай зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгийг БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь инновацийн лобби бүлгийн дарга Н.Учрал нар нээж үг хэллээ. Хэлэлцүүлэг үндсэн 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт “Монголын инновацийн оролцогч талуудын өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд үндсэн илтгэлийг БСШУСЯ-ны инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл тавьж хэлэлцүүллээ. Хоёрдугаар хэсэгт “Инновацийг хөгжүүлэхэд хамтын оффис, инкубатор төвүүдийн үзүүлэх нөлөө, ач холбогдол, боломж” сэдвийн хүрээнд илтгэл, панел хэлэлцүүлэг, багийн хэлэлцүүлэг өрнөсөн юм.

“Инновацын 7 хоног” аяны хүрээнд Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар "Инновацын үзэсгэлэн 2019”-г  5-р сарын 07, 08-ны өдрүүдэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгууллаа.

Энэ жилийн үзэсгэлэнд мэдээлэл технологи, төр, нийгэм, банк санхүү, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, урлаг уран сайхан, уул уурхай, тоног төхөөрөмж зэрэг бүхий л салбарт инноваци нэвтрүүлж буй байгууллагуудын төлөөлөл болох 63 байгууллага 400 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ оролцсон байна. ҮБХИС-ийн 2018-2019 оны шинэ бүтээлүүдээр оролцлоо.

ICIED-2019 “ИННОВАЦИ БА ЭНТРЕПРЕНЕРШИПИЙН ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Монголын Инновацийн 7 хоног-2019” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй ICIED-2019 “Инноваци ба энтрепренершипийн хөгжил” Олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал 5-р сарын 09-ний өдөр ШУТИС дээр 5 дахь жилдээ амжилттай явагдлаа. Энэ жилийн хуралд Япон, БНХАУ, Өмнөд Солонгос, Тайван, Кувейт, АНУ, ОХУ болон Монгол зэрэг найман орны эрдэмтэд, судлаачид, БСШУСЯамны төлөөллүүд, ШУТИС, МУИС болон бусад их дээд сургуулиудын профессор багш нар, технологи дамжуулах албаны мэргэжилтнүүд, мөн бизнес болон төрийн бус байгууллагын төлөөлөл, ахисан түвшний оюутнуудаас бүрдсэн 100 орчим хүн оролцлоо.

Хурлын хөтөлбөр ёсоор 4 урилгын илтгэл, 9 судалгааны илтгэл хэлэлцүүлэв. Түүнчлэн хурлын илтгэлүүдийг ШУТИС Бизнесийн Ахисан Түвшний Сургуулиас эрхлэн гаргаж буй “Менежмент ба Инноваци” ЭШ-ний сэтгүүлд хэвлүүлсэн ба нийтдээ багш, судлаачид, доктор оюутнууд 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлснээс мэргэжлийн хянах магадлагаа хийж 17 эрдэм шинжилгээний өгүүллийг нийтлэв.


        Монголын инновацын 7 хоног, Frontier Fintech Summit 2019 арга хэмжээний хүрээнд Frontier Fintech Hackathon 2019 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Монгол улсад мэдээлэл, технологи, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Банк санхүү, Их дээд сургууль, хувийн хэвшлийнхний нийт шилдэг 15 баг оролцлоо. Тэмцээнд ҮБХИС-ийн АБС-ийн ММТТ-ийн Системийн Аюулгүй Байдлын М2-220 бүлгийн “Defence багийн оюутнууд Б.Тэргэлбат, Б.Даваабаяр, М.Мөнхдөл, М.Батболор, Б.Энхсаруул нар амжилттай оролцож, 4 байр (тусгай байр) эзлэн сертификат, мөнгөн шагналаар шагнууллаа.


ЗАРЛАЛ

2019-07-02 11:58:00
2019-06-18 10:37:00
2019-05-22 10:18:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ