• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ГАДААДЫН 13 ОРНЫ 40 ГАРУЙ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ОРОЛЦОНО

Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн 2013 оноос “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдсан асуудал”-аар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон амжилттай зохион байгуулж ирсэн.

            Монгол Улсын аюулгүй байдлыг хангах нь улс орны батлан хамгаалах эрх ашгаас үүдсэн  бүх салбарын эрх ашиг, зохицуулалттай уялдаатай өргөн хүрээний асуудал байдаг тул 2013 онд “Зүүн хойд Азийн аюулгүй байдал”, 2014 онд “Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдал”, 2015 онд “Зүүн хойд Азийн хүрээлэн буй орчны аюулгүй байдал”, 2016 онд “Зүүн хойд Азийн дэд бүтцийн хөгжил, стратегийн ач холбогдол”, 2017 онд “Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн аюулгүй байдал ба хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж”, 2018 онд “Мэдээллийн аюулгүй байдал, онол, практикийн тулгамдсан асуудлууд” сэдвүүдээр хийсэн бол энэ жил “ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА СОЛОНГОСЫН ХОЙГИЙН АСУУДАЛ” сэдвийн дор зохион байгуулах ажээ.

Солонгосын хойгийн асуудал бол Зүүн хойд Ази, Ази, Номхон далайн бүс нутаг, цаашлаад дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй аюулгүй байдлын зангилаа асуудлуудын нэг билээ. Хүйтэн дайны уур амьсгал, үзэл суртлын нөлөөнөөс шалтгаалан зарим улс үндэстнүүдэд хуваагдал үүссэний дотроос үзэл суртлын нөлөөнөөс бүрэн гараагүй, өнөөг хүртэл хуваагдмал байдалтай байгаа ганц үндэстэн нь Солонгос үндэстэн болоод байна.

Түүнчлэн хоёр Солонгосын хоорондох харилцан үл итгэлцэл, БНАСАУ-аас хэрэгжүүлж цөмийн хөтөлбөр, олон улсын хамтын нийгэмлэгээс БНАСАУ-д тавьсан хориг арга хэмжээ зэрэг нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг улам хурцатгасаар ирсэн билээ.

Тэгвэл Солонгосын хойгтой холбоотойгоор 2018, 2019 онд өрнөсөн үйл явдлууд, БНАСАУ-ын гадаад бодлогод гарсан өөрчлөлт, БНСУ-БНАСАУ, АНУ-БНАСАУ болон БНХАУ-БНАСАУ-ын, ОХУ-БНАСАУ-ын удирдагчдын хоорондын уулзалтууд БНАСАУ-ын зүгээс хийсэн мэдэгдлүүд Солонгосын хойгийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна гэж үзэхэд хүргээд байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон бусад өндөр албаны төлөөлөгчид бусад улс орнуудтай тэр дундаа АНУ-тай цөмийн зэвсгээсээ татгалзах асуудлаар хүртэл яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа нь Солонгосын хойгт цөмийн зэвсгийг хураах асуудал эерэгээр шийдэгдэх магадлалтай гэсэн хүлээлтийг дэлхий нийтэд үүсгээд байна.

Гэвч хоёр Солонгос, АНУ-БНАСАУ-ын харилцааг хэвийн түвшинд хүргэх, Солонгосын хойгт цөмийн зэвсгийг хураах явдал аль аль талаас ихээхэн хүчин чармайлт шаардах нь талуудын хооронд өнөө ч хадгалагдсаар буй харилцан үл итгэх хандлагаас харагдаж байна.

Иймд Солонгосын хойгт үүсч буй эерэг чиг хандлагыг хэвээр хадгалж бодит үр дүнд хүргэх чиглэлээр санал солилцож, Солонгосын хойгийн асуудлыг энх тайванчаар шийдэхийн бодит ач холбогдлыг тодорхойлох үүднээс энэхүү олон улсын хурлыг зохион байгуулж байна.

Олон улсын хурлын ажиллагаанд: УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ҮАБЗ-ийн Ажлын алба, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, ОХУ-аас Монгол Улсад суух элчин сайдын яам, БНХАУ-аас Монгол Улсад суух элчин сайдын яам, Япон Улсаас Монгол Улсад суух элчин сайдын яам, БНСУ-аас Монгол Улсад суух элчин сайдын яам, БНАСАУ-аас Монгол Улсад суух элчин сайдын яам, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний тагнуулын академийн Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Геополитик судлалын хүрээлэн, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, стратегийн хүрээлэн болон Гадаадын 13 орны 40 гаруй төлөөлөгчид, эрдэмтэн, судлаачид  /Бүс нутгийн улс орнууд болох ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон болон  ХБНГУ, ИБУИНВУ, Унгар, Чех, Франц, Болгар, Австрали, Польш улсын эрдэмтэн судлаачид/ оролцоно.

Солонгосын хойгт гарч буй өөрчлөлтөд дүн шинжилгээ хийж, түүний бүс нутаг, олон улсын аюулгүй байдалд үзүүлэх нөлөөлөл, ач холбогдлыг нэгтгэн дүгнэж, Солонгосын хойгт цөмийн зэвсгийг хураах чиглэлээр бодит үр дүнд хүрэх арга замыг эрэлхийлэх, асуудлыг шийдвэрлэхэд бүс нутгийн бусад орнуудын оролцоог тодорхойлох зорилготой зохион байгуулж буй “ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА СОЛОНГОСЫН ХОЙГИЙН АСУУДАЛ” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 5 дүгээр сарын 23-ны өдөр 09.00-16.30 цагт, 5 дугаар сарын 24-ний өдөр 09.00-12.00 цагт Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Олон улсын хурлын танхимд тус тус зохион байгуулна.

ЗАРЛАЛ

2019-06-18 10:37:00
2019-05-22 10:18:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
2019-01-10 14:53:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ