• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ЦЭРГИЙХНИЙ “ОЛИМП” ӨНДӨРЛӨЛӨӨ

Энэ жилийн Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Марш-тактик, тусгай бэлтгэл, оны мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнд 40 шахам ангийн 2000 гаруй баг, тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж тус тэмцээнээс ҮБХИС-ийн баг, тамирчид 2 алт, 1 мөнгөн медальтай амжилттай оролцлоо.

 Ротын захирагчийн төрөлд ҮБХИС-ийн ЦНС-ийн АХТТ-ийн багш, ахмад  Д.Батдорж оролцон “Оны цэргийн мэргэжлийн аварга Ротын захирагч”-аар, эрэгтэй ахлагчийн төрөлд Ахлагчийн сургуулийн мэргэжил олгох сургалтын тэнхмийн сургагч, сургагч ахлагч Л.Мөнх-Эрдэнэ оролцож “Оны мэргэжлийн аварга Ахлагч”-аар тус тус шалгарч “Алтан” медалын эздүүд болсон бол  ЦНС-ийн АХТТ-ийн багш, ахмад  Д.Батдорж захирагчтай  хугацаат цэргийн алба хаагчдын салаа “Дэд” байрт шалгарч “Мөнгөн” медаль хүртлээ.

Цэргийн мэргэжлийн ур чадвар, сургалт бэлтгэл, тэсвэр  хатуужил, хурд хүч, авхаалж самбаагаа сорин амжилттай оролцсон “Оны мэргэжлийн аварга ротын захирагч” ахмад Д.Батдорж, “Оны мэргэжлийн аварга Ахлагч” сургагч ахлагч Л.Мөнх-Эрдэнэ болон хугацаат цэргийн алба хаагчдын салааны бие бүрэлдэхүүнд  эрдмийн хамт олны өмнөөс баяр хүргэж, Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагдах Марш-тактик, тусгай бэлтгэл, оны мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт хүсье.

ЗАРЛАЛ

2019-09-20 18:25:00
2019-09-17 11:08:00
2019-09-12 9:22:00
2019-09-04 10:18:00
2019-08-31 11:02:00
2019-08-29 16:33:00
2019-08-21 16:44:00
2019-08-14 12:58:00
2019-08-14 12:25:00
2019-07-17 16:17:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ