• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ӨДӨРЛӨГ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ҮБХИС-ийн байнгын бие бүрэлдэхүүний хүүхдүүдэд зориулан Жаргалтай гэр бүл” өдөрлөгийн арга хэмжээг энэ сарын 31-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд ҮБХИС-ийн захирал хурандаа П.Жаргалан оролцож хүүхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, “Өнөр гэр бүл”-ээр шалгарсан ЦНС-ийн АХТТ-ийн багш дэд хурандаа Д.Мөнх-Учралд “Бага баян” амралтын газар гэр бүлээрээ амрах “Эрхийн бичиг”,  “Онц” сурлагтан сурагчдад  сургуулийн захирлын нэрэмжит гарын бэлэгээ гардууллаа.

 Жаргалтай гэр бүл” өдөрлөгийн арга хэмжээнд Улаан театрын жүжигчид хүрэлцэн ирж хүүхдийн жүжигчилсэн тоглолтоо толилуулсан бол өдөрлөгийн үеэр БЗД-ийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс “Гэр бүл”-ийн тогтвортой байдал”, “Хүүхдийн эрхийг хамгаалах” сэдвээр сургалт, зөвлөгөө өгч, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудад амны эрүүл мэндийн анхан шатны үзлэг явуулж үйлчиллээ.

Мөн жил бүр хүүхдүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Ая дуу, авьяас-2019” дуу, шүлгийн болон, гар зургийн уралдааныг зохион байгуулж “Шилдэг дуучин, уран уншигч, зураачид”-ыг тодрууллаа.

Дууны төрөлд сурагч Дашпунцагын Сүндэрьяа, Алтансүхийн Ариунжаргал, Дарханбаатарын Нарангэрэл, Уран уншигчийн төрөлд сурагч Мөнхзулын Оюунтүлхүүр, Гантүлхүүрийн Эгшиглэн, Бямбацэрэнгийн Мөнхцэцэг, Уран зургийн төрөлд сурагч Энхтөрийн Амин-Эрдэнэ, Баттулгын Минжинсор, Оргилын Мишээл нар эхний байруудыг эзлэн “Шилдэгүүд”-ээр тодорч, Өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалын эздүүд болсноор “ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” өдөрлөгийн арга хэмжээ өндөрлөлөө.


ЗАРЛАЛ

2019-08-21 16:44:00
2019-08-14 12:58:00
2019-08-14 12:25:00
2019-07-17 16:17:00
2019-07-02 11:58:00
2019-06-18 10:37:00
2019-05-22 10:18:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ