• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА СОЛОНГОСЫН ХОЙГИЙН АСУУДАЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалах их сургууль болон Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Зүүн хойд Азийн аюулгүй байдал ба Солонгосын хойгийн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний ээлжит хурлыг ҮБХИС-ийн Олон улсын хурлын танхимд 2019 оны 5 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулж явууллаа.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд гадаадын 14 улсын 40 орчим төлөөлөгч оролцлоо. Үүнд ОХУ-ын ЗХЖШ-ын Академийн Аюулгүй байдлын тэнхмийн ахлах судлаач, доцент, доктор, бэлтгэл хурандаа Жуковский Михайл Владимирович, ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн эрхлэгч, доктор Жебин А.З, БНХАУ-ын ХАЧА-ийн Батлан хамгаалахын их сургуулийн Үндэсний аюулгүй байдлын дээд сургуулийн дэд профессор, ахлах хурандаа Жао И, мөн сургуулийн дэд профессор, ахлах хурандаа Лү Инь, БНСУ-ын БХДШХ-ийн Аюулгүй байдал, стратегийн төвийн дарга, доктор Ю Ён Чол, мөн төвийн судлаач Сун Хуа Соб, Сан Кук Ли, Мин Жун Пак, Япон Улсын Батлан хамгаалах судлалын хүрээлэнгийн  Е.Катахара тэргүүтэй 11 төлөөлөгч,  АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн Ахисан түвшний олон улс судлалын сургуулийн профессор Алиша Кэмпи, ИБУИНВУ-аас БНСУ-д суух элчин сайдын яамны Улс төрийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Филипп Кендаль, ИБУИНВУ-аас БНХАУ-д суух элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн хоёрдугаар нарийн бичгийн дарга Филипп Катель, мөн ЭСЯ-ны Цэргийн атташегийн туслах Тош Сузуки, Чех Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе Радим Жонас, Болгар Улсаас БНХАУ-д суух элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе Сандрев Мирослав, Австрали Улсаас БНСУ-д суух элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе Николас Болтон, мөн ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Жемма Хайнес, Польш Улсаас БНХАУ-д суух элчин сайдын яамны тэнгисийн цэрэг, агаарын цэргийн атташе Сламомир Калузински, ХБНГУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам цэргийн атташе Клаус Клембек, Унгар Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе Роланд Керекгярто нар урилгаар ирж оролцов.

Мөн Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, ҮАБЗ-ийн Ажлын алба, УИХ-ын Тамгын газар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Азизов И.К, БНЭУ-аас   Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Р.Синх, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Хан Чол Мин болон Монгол Улсад суугаа ЭСЯ-дын дэргэдэх ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ, Япон, БНТУ-ын батлан хамгаалахын атташе нар урилгаар оролцов.

Аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний тагнуулын академийн Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Геополитик судлалын хүрээлэн, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, стратегийн хүрээлэн, Улаанбаатар бодлогын судалгааны төвийн 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлтүүд, цаашдын чиг хандлагын талаар, Солонгосын хойгт цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх асуудлаар, мөн Солонгосын хойгт энх тайван, аюулгүй байдлыг тогтоох асуудалд Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын оролцооны талаар  хэлэлцэв.

Хурлын үйл ажиллагаа 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 09.00 цагт эхэлж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын илгээлтийг Сайдын зөвлөх, профессор Ц.Дашзэвэг нээж үг хэлсэн бөгөөд хурлын үйл ажиллагаанд баяр хүргэж, ҮАБЗ-ийн Ажлын албыг төлөөлж,  ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Б.Энхбайгаль, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэгийн илгээлтийг тус байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн уншиж танилцуулав.

Хурал 3 салбар хуралдаантай явсан бөгөөд “Зүүн хойд Азийн аюулгүй байдал ба Солонгосын хойгийн асуудал” сэдэвт эхний салбар хуралдааныг  Батлан хамгаалахын дэд сайд, яамны ШУТЗ-ийн дарга Т.Дуламдорж удирдан явууллаа.

Энэ салбар хуралдаанд дараах 5 илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэв. Үүнд:

1.    БХЭШХ-ийн захирал, доктор, хурандаа Б.Мөнхсайхан “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлтүүд”,

2.    ОХУ-ын ЗХЖШ-ын академийн ахлах судлаач, доцент, доктор Жуковский Михайл Владимирович “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын  орчин: тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлага”.

3.    Зүүн хойд Азийн аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэнгийн захирал  Н.Доржсүрэн “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын механизмыг өргөжүүлэхийн ач холбогдол: Монгол Улсын оролцоо”.

4.    ИБУИНВУ-аас БНХАУ-д суух элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга  Филипп КаттлЗүүн хойд Азийн аюулгүй байдал ба Солонгосын хойгийн асуудал: ИБУИНВУ-ын өнцөг”,

5.    БХЭШХ-ийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийн дарга, доктор, бригадын генерал Ч.Сосорбарам “Зүүн хойд Азийн цэрэг-стратегийн орчин ба Солонгосын хойгийн асуудал”.

13.00 цагаас эхэлсэн “Солонгосын хойгт цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх асуудал” сэдэвт 2 дугаар салбар хуралдааныг БХЭШХ-ийн захирал, доктор, хурандаа Б.Мөнхсайхан удирдан явуулав. Энэ салбар хуралдаанд дараах 4 илтгэлийг хэлэлцэв. Үүнд:

1.    АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн Ахисан түвшний олон улс судлалын сургуулийн профессор Алиша Кэмпи “Трампын засаг захиргааны Хойд Солонгост хандах хандлага”,

2.    БНСУ-ын БХДШХ-ийн Аюулгүй байдал, Стратеги судлалын төвийн ахлах судлаач Сун Хуа Соб “Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад БНСУ-ын хүчин чармайлт: Панмунжоны болон Пёнъяны тунхаглал”,

3.    МУИС-ийн ОУХНУС-ийн багш, доктор С.Баясгалан “Хойд Солонгос цөмийн чиг хандлагаа өөрчилж байна уу?”,

4.    БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Нямдаваа “Олон улсын  цөмийн зэвсэг хураах гэрээнүүд дэх Зүүн хойд Азийн улс орнуудын оролцоо”.

Хурлын төгсгөлд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, цөмийн зэвсэг хураах талаар хуралд оролцогчид санал бодлоо чөлөөтэй солилцож, хэлэлцүүлэг өрнүүлснээр хурал 16.40-д өндөрлөв.

            2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хурал өглөө 09.00 цагт эхлэв. “Солонгосын хойгт энх тайван, аюулгүй байдлыг тогтоох асуудал ба бүс нутгийн орнуудын оролцоо” сэдэвт 3 дугаар салбар хуралдааныг БНСУ-ын БХДШХ-ийн Аюулгүй байдал, стратегийн төвийн дарга, доктор Ю Ён Чол  удирдан явуулсан бөгөөд дараах илтгэлүүд тавигдав. Үүнд:

1.    Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Цэнхэр Сүлд ТББ-ын захирал, Монгол Улсын гавъяат хуульч, доктор, Ж.Энхсайхан “Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудал”,

2.    Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Монгол Улсын батлан хамгаалахын сайд асан, доктор Ц.Цолмон “Солонгосын хойгийн асуудал ба Монгол Улсын оролцоо”,

3.    БНСУ-ын БХДШХ-ийн Аюулгүй байдал, Стратеги судлалын төвийн ахлах судлаач  Сан Кук Ли “БНСУ-ын хөрш орнууд руу чиглэсэн бодлого”

4.    ОХУ-ын Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн эрхлэгч Жебин А.З, “Зүүн хойд Ази дахь аюулгүй байдлын системийн төлөв”

5.    БНХАУ-ын ХАЧА-ийн Батлан хамгаалахын их сургуулийн Үндэсний аюулгүй байдлын дээд сургуулийн дэд профессор, ахлах хурандаа Лү Инь “Солонгосын хойгийн асуудал ба БНХАУ-ын оролцоо”,

6.    БНХАУ-ын ХАЧА-ийн Батлан хамгаалахын их сургуулийн Үндэсний аюулгүй байдлын дээд сургуулийн дэд профессор, ахлах хурандаа Жао И “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчны өөрчлөлтөд хийсэн шинжилгээ”.

Хурлын Зүүн хойд Ази болон Солонгосын хойгт энх тайван тогтооход улс орнууд хэрхэн оролцож ирсэн туршлага сургамжаас гадна цаашид тулгамдсан асуудлыг хэрхэн яаж шийдэх хамтын ажиллагааны ямар үр дүнтэй арга зам байж болох, хүндрэлтэй асуудлыг хэрхэн даван туулах талаар хэлэлцүүлэг явууллаа.

Хуралдаанд оролцогчид энэ удаагийн хурлыг бүс нутгийн аюулгүй байдлын чиглэлээр Улаанбаатар хотноо жил болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын арга хэмжээний өмнө зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлог болохыг дурдаад,  үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, хурал халуун нөхөрсөг уур амьсгалд болж, өмнөө тавьсан зорилгодоо амжилттай хүрч, 12.50 цагт өндөрлөв.










ЗАРЛАЛ

2019-06-18 10:37:00
2019-05-22 10:18:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
2019-01-10 14:53:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ