• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН БАГШИЙН ХӨГЖИЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” СЭДЭВТ ОНОЛ-ПРАКТИКИЙН БАГА ХУРЛААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ


 “Багшийн хөгжлийг дэмжих тухай” Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ҮБХИС-ийн багш нар өөрсдийн санаачлага, чин хүслээр хөгжлийн өнөөгийн байдалдаа дүн шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, хөгжлийн хэрэгцээг тодорхойлж эрэмбэлэх, улмаар хүн нэг бүр хөгжлийн түвшингээ үнэлэн тогтоож, цаашид хөгжих чиглэл, хүрэх үр дүнгийн дунд хугацааны зураглалыг гаргах зорилготой зохион байгуулсан “Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багшийн хөгжил, тулгамдсан асуудал” онол-практикийн хурлаас дараах зөвлөмжийг гаргаж байна.

            А. Багш нарын түвшинд:

·         Багш бүр өөрийн хөгжлийн одоогийн түвшинд бодитой үнэлгээ хийж, бодит байдлаа танин мэдэж өөрийгөө “олох” улмаар хөгжлийн замын зураглал гаргаж мөрдөн, хэрэгжүүлэх;

·         Багш бүр оюунлаг байдлыг эрхэмлэн сэтгэлгээний шинэтгэл, хандлагын өөрчлөлт, зан үйлийн сайжруулалт, мэдлэг, ур чадвар, чадамжийн дахин инженерчлэл хийх

·         Багш мэдлэгийг дамжуулагч бус хамт бүтээх арга зүйтэй, эрдмийн зэрэг, цолоо ахиулахын төлөө өөрсдөө манлайлах, багш бүр судлаач, инновацийг бүтээгч байх,

·         Багш бүр мэдээлэл харилцааны орчин цагийн технологийг мэргэжлийн түвшинд эзэмшиж, хөгжлийн нэг хэрэгсэл болгох, заадаг хичээлүүдээ цахим хэлбэрт үе шаттай оруулж, суралцагчдад үйлчилгээ үзүүлдэг болох;

·         Багш бүр ойрын болон дунд хугацаанаандаа гадаад 1-2 хэлийг мэргэжлийн хичээл заах түвшинд хүртэл эзэмших гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй ажиллах;

·         Төсөл, хөтөлбөр, дотоод, гадаадын тэтгэлэг, грантын шалгаруулалтад оролцож, улмаар эрх олж авах чиглэлд идэвхитэй ажиллах;

·         Багш бүр хүнлэг чанар, ёс зүйн чадвар, харилцааны соёлын эрс шинэтгэлийг дотоод сэтгэлдээ шингээж, хандлагаа өөрчлөх;

·         Багш бүр чанарын удирдлага, баталгаажуулалтыг үйл ажиллагаандаа стандартын дагуу нэвтрүүлэх, өөрийн үнэлгээний арга, технологид суралцаж эзэмших

Б. Тэнхим, төвийн түвшинд:

·         Сургалтын хөтөлбөрийг үр дүнд хүргэх мэргэшсэн багш нараар тэнхимийг бэхжүүлж тасралтгүй хөгжүүлэх;

·         Судлаач багш болох нөхцлийг бүрдүүлэхийн тулд судалгаа, туршилт, технологи, ажлын цагийн нягтрал, ажлын байрны ая тухтай байдал зэргийг бүрдүүлэн багшийн академик эрх чөлөө, хөгжлийг хангах, хэрэгжүүлэх орчинг бий болгох талаар жил бүр тодорхой 1-2 ажил гүйцэтгэж үр дүнг тайлагнадаг болох;

·         Профессоруудыг сургалт, судалгааны чанарын үндсэн “хувьсагч” гэж үзэн профессор төвт загвараар тэнхим, төвийг бэхжүүлж хөгжүүлэх;

·         Багшаас танхимд гүйцэтгэдэг бодит цагийг бууруулж суралцагч төвтэй сургахуйн арга зүйг тууштай нэвтрүүлж сургалт, судалгааны ажлын зохистой харьцаагаар багшийн хөгжлийг дэмжих

В. Харьяаллын сургуулийн түвшинд:

·         Сургууль бүр өөрийн онцлогийг тусгасан багшийн хөгжлийн дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

·         Багшийн сургалт хөгжлийн хэрэгцээг жил, хагас жилээр судалж, түүний дагуу багшид үзүүлэх дэмжлэг,  үйлчилгээний гүйцэтгэлийн төлөвлөгөө хэрэгжүүлж үр дүнг тайлагнадаг болох;

·         Багшийн хөгжлийн ахиц өөрчлөлтөд жилд 2 удаа үнэлгээ хийж үр дүнг Их сургуулийн захиралд тайлагнаж холбогдох шийдвэр гаргуулж дэмжиж ажиллах;

·         Багшийн хөгжилд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, ашиглалтыг өргөжүүлэх, интернэтийн болон дотоод сүлжээний хурдыг нэмэгдүүлэх, техник хангамжийн чанар, хүртээмжид эрс шинэчлэл хийх асуудлыг Их сургуулийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгуулж  үе шаттай шийдвэрлүүлэх;

·         Багш нарыг үндэсний болон салбарын хэмжээний төсөлт ажил гүйцэтгүүлэх, оролцуулах боломжоор хангах замаар хөгжилд дэмжлэг үзүүлэх

Г. “Багшийн хөгжлийн төв”

·         Багшийн хөгжлийн төвөөс багш нарын хөгжлийн хэрэгцээг тодруулж, тулгамдсан шинж байдлаар нь эрэмбэлэн төрөлжүүлж хэрэгжилтийг зохион байгуулах;

·         Багшийн хөгжлийн төвөөс багш нарыг хөгжүүлэх төрөлжсөн сургалтуудыг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулах;

·         Багш нарт зориулж цахим хичээл бэлтгэх мэргэжил, арга зүйн заавар, зөвлөмж өгөх, цахим хичээлийн шалгуур үзүүлэлт, үнэлгээг тодорхой болгох, шилдэг цахим хичээл, Е-контентыг жил бүр шалгаруулдаг болох

·         Мультмедиа студийг Багшийн хөгжлийн төв дэргэдээ ажиллуулж, багш нараас уг студийг ашиглах боломжийг өргөжүүлэх;

·         “Багшлахуй, сургахуйн театр”-ыг орчин үеийн техник хэрэгслэл, тоног төхөөрөмж, өндөр хурдны интернэтээр тоноглож багш нарын бие дааж ажиллах орчин бүрдүүлэх

Д. ҮБХИС-ийн “Удирдлагын баг”-т хандаж хүргэх зөвлөмж:

·         “Багшийн хөгжлийн төв”-ийг байгуулж, ажил үйлчилгээг жигдрүүлэх, багшийн хөгжилд чиглэсэн урт, богино хугацааны модулийн болон зорилтот сургалт, семинаруудыг тогтмолжуулах, сургахуйн шилдэг туршлагын нэгдсэн сан бүрдүүлэх;

·         Багшийн өөрийн удирдлагын байгууллага болох багшийн “Сенат” байгуулахад дэмжлэг үзүүлэх;

·         ҮБХИС-ийн багшийн хөгжил, чадамжийн загвар боловсруулан баталж, мөрдөх, багшийн албан тушаалын зэрэглэлд тохирох үнэлгээний шалгуур боловсруулж баталж мөрдөх;

·         Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг А, Б, В цагаар үнэлдэг тоо цуглуулахыг чухалчилж чанарыг орхигдуулдаг аргаас татгалзаж Теnure track  буюу гүйцэтгэл үр дүнгээр ажлыг үнэлдэг, шатлан дэвшүүлэх систем нэвтрүүлэх

·         Багшийн хөгжилд ажлын бодит гүйцэтгэл, үр дүнгээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд шаардагдах төсөв зардлыг сургуулийн удирдлагын баг хэлэлцэн шийдвэрлэж байх;

·         Сургуулийн хөгжлийн бодлого, зорилтуудыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд багш нарын оролцоог тэгш хангах уян хатан механизм бүрдүүлэх, тэдний үнэ цэнэтэй саналыг үнэлж авдаг болох;

·         Багш нарын боловсролын зэргийг ахиулах асуудалд анхаарч сургалтын ажил үйлчилгээний хэт ачааллаас шалтгаалан докторын зэргээ хугацаандаа хамгаалж амжаагүй байгаа эрдэм шинжилгээний зохих бүтээлтэй, нэр хүндтэй зарим багш нарыг тодорхой бодлогын хүрээнд нэг удаа дэмжлэг үзүүлэх;

·         Сургуулийн засаглалыг зохистой, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, сайн засаглалыг төлөвшүүлэх механизм бүрдүүлэх,харьяаллын сургуулийн удирдлага, тэнхим, төв, сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулах, ажлын гүйцэтгэлийг үнэлэхэд багш нарын саналыг авдаг болох;

·         Мультмедиа студийг “Багшийн хөгжлийн төв”-ийн харъяанд ажиллуулж, техник хэрэгслэл, тоног төхөөрөмжийг шинэчлэх, мэргэшсэн ажилтан сонгон томилж, үйл ажиллагааг тогтмолжуулах;

·         Их сургуулийн удирдлагын баг багш нарын хөгжлийг өөрсдийн мэдлэг, ур чадвар, чадамж, ёс зүй, хандлагын төлөвшлөөрөө манлайлах үүрэгтэй харьяаллын сургуулиудын захирал, ЭШСА-ны дарга, мэргэжилтнүүд, тэнхим, төвийн дарга нарын хөгжил, сэтгэлгээ, арга барилын шинэтгэлд онцгой анхаарч тодорхой шийдвэр гаргаж хэрэгжүүлж байх.

Багш бүр эрдэм боловсрол, ур чадвар, чадамж, хариуцлага, хандлагын төлөвшлөөрөө манлайлж, хичээл заадаг багшаас хөтөлбөрийн багш, сургагч багшаас судлаач багш болохын төлөө тасралтгүй хөгжиж багшлахуйн байнгын сайжруулалт хийцгээе.

      Үндэсний батлан хамгаалахын их сургууль дунд болон урт хугацаандаа судалгааны их сургууль болох нэг үндэс нь багшийн хөгжил хэмээн хүн бүр ойлгож, оролцож, бүтээхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран ажиллацгаая.






 

Онол-практикийн хуралд оролцсон нийт багш нар

2019.06.12



ЗАРЛАЛ

2019-07-02 11:58:00
2019-06-18 10:37:00
2019-05-22 10:18:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ