• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“ОЮУТАН ЦЭРЭГ’’ СУРГАЛТЫН НЭЭЛТ

Их,  дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтанд хамруулан, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг хүндэтгэж, эх орноо хайрлан бахархах сэтгэлтэй, оюунлаг Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Засгийн газраас 6 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа “Оюутан цэрэг” сургалтын “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтын нээлтийн ажиллагаа 2019.07.03-нд ҮБХИС-ийн “Шархад” хээрийн сургалтын төвд зохион байгуулагдлаа.

 Нээлтийн ажиллагаанд:

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр

БХЯ-ны Хяналт шалгалт үнэлгээий газрын дарга, хурандаа   Д.Ганхуяг

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал  Д.Ганзориг

Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа   Ж.Болдбаатар

ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан

МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жигжид нарын зочид оролцлоо.

 “Оюутан цэрэг” сургалтыг 4 дэх жилдээ бие даан хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал, хурандаа П.Жаргалан “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтын нээлтийг ажиллагааг нээж, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж Оюутан цэргүүдэд баяр хүргэж үг хэллээ. 

        Мөн  “Оюутан цэрэг” сургалтанд хамрагдаж байгаа оюутан залуусаа төлөөлж, байлдагч Б.Ариунболд үг хэлж, оюутан цэргүүд урлагийн тоглолтоо толилуулснаар “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтын нээлтийн ажиллагаа өндөрлөлөө.











ЗАРЛАЛ

2019-07-02 11:58:00
2019-06-18 10:37:00
2019-05-22 10:18:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ