• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам”-ыг тохиолдуулан Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд он удаан жил үр бүтээл гарган ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медаль, Батлан хамгаалахын сайдын тушаалаар Батлан хамгаалах салбарын шагналаар тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас одон”-гоор Ар талын хэлтсийн ажилтан Г.Мөнхбаяр, “Цэргийн хүндэт” медалиар Цэргийн албаны тасгийн Цэргийн албаны тасгийн холбооны суурин зангилгааны дарга, ахлах дэслэгч Д.Баярмагнай, Харуул үйлчилгээний ротын цэргийн алба, соёл хүмүүжил хариуцсан офицер, хошууч Ч.Болормаа, Ар талын хэлтсийн АТТС-ны жолооч, ахлах ахлагч Ө.Отгонбаяр, Батлан хамгаалах яамны “Жуух бичиг”-ээр Ахлагчийн сургуулийн мэргэжил олгох сургалтын тэнхимийн сургагч, сургагч ахлагч Л.Мөнх-Эрдэнэ, Эрдэм шинжилгээ инновацийн хэлтсийн хэвлэх үйлдвэрийн хэвлэгч   Л.Эрдэмдалай, “Дайчин алдар-II” медалиар ЦНС-ийн АЦТ-ийн багш, ахлах дэслэгч Т.Дамдинсүрэн, “Дайчин алдар-III” медалиар ЦНС-ийн АХТ-ийн тэнхимийн багш, ахмад Б.Мөнхтулга, Сонсогчийн батальоны IV ротын салааны захирагч, дэд ахлагч Т.Мөнхбат, “Эх орны төлөө-I” хүндэт тэмдгээр Ахлагчийн сургуулийн мэргэшүүлэх сургалтын тэнхимийн дарга, тэргүүн ахлагч Ч.Мөнхтайван, “Эх орны төлөө-II” хүндэт тэмдгээр ЦНС-ийн ЕЦТ-ийн багш, хошууч Д.Уламбаяр, Сонсогчийн батальоны II ротын захирагч, ахмад Х.Пүрэвхүү, ХҮР-ын салааны захирагч, ахмад Э.Ганбат, ЦНС-ийн АХТТ-ийн багш, ахлах дэслэгч П.Ганхуяг, “Эх орны төлөө-III” хүндэт тэмдгээр ЦНС-ийн ЦИХТ-ийн ахлах багш, дэд хурандаа М.Мөнхбаатар, Сургалтын хэлтсийн  Гадаад хэлний сургалтын төвийн багш, ахмад Т.Мөнхчимэг нар шагнагдлаа.

Мөн ЗХЖШ-ын даргын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн дэд хурандаа цолыг Эрдэм шинжилгээ инновацын хэлтсийн инновацын мэргэжилтэн, хошууч Энхтөрийн Булгантөгс, хошууч цолыг ТӨБДС-ийн цэргийн алба, соёл, хүмүүжлийн офицер, ахмад Пүрэвийн Үнэнбат нарт тус тус олголоо.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам”-ын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гарган шагналын хур буулгасан офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад ҮБХИС-ийн удирдлага, эрдмийн хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

ЗАРЛАЛ

2019-07-02 11:58:00
2019-06-18 10:37:00
2019-05-22 10:18:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ