• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“ОЮУТАН ЦЭРГҮҮД” ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар, Засгийн газраас 6 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа ”Оюутан цэрэг” сургалтад хамрагдсан “Оюутан цэргүүд”-ийн цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа энэ сарын 17-ны өдөр ҮБХИС-ийн “Шар хад” хээрийн сургалтын төвд боллоо.

Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд: Монгол Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н. Энхболд, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын I орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ХААИС-ийн ректор, ИДСК-ын ерөнхийлөгч Т.Хэрүүга, МЗХ-ны дэд ерөнхийлөгч Х.Батсайхан, МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жигжид болон, ҮБХИС-ийн удирдлага, Их, дээд сургуулийн захирлууд, оюутан цэргүүдийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.

         Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааг ”Оюутан цэрэг” хөтөлбөрийг 4 дэх жилдээ зохион байгуулж буй Монгол Улсын ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан нээж, цэргийн тангараг өргөсөн “Оюутан цэргүүд”-д Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н. Энхболд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэг нар баяр хүргэж үг хэллээ.

Цэргийн тангараг өргсөн оюутан дайчдаа төлөөлж Монгол Улсын Боловсролын их сургуулийн оюутан, ахлах түрүүч Бат-Эрдэний Гармаа, эцэг, эхийг төлөөлж МУИС-ийн оюутан Д.Захирахбаатарын аав Н.Доржсүрэн нар үг хэлж оюутан цэрэг хөтөлбөрийг санаачлагчид болон ҮБХИС-ийн эрдмийн хамт олонд талархал илэрхийллээ.

 Оюутан цэргүүд баярын ажиллагаанд оролцсон зочид, эцэг эхчүүдэд урлагийн тоглолт, биеийн тамирын болон жагсаалын үзүүлэх тоглолтыг толилуулж, хүндэт зочидтой дурсгалын зураг авхуулснаар “Оюутан цэрэг-2019” сургалт өндөрлөлөө.

















ЗАРЛАЛ

2019-09-20 18:25:00
2019-09-17 11:08:00
2019-09-12 9:22:00
2019-09-04 10:18:00
2019-08-31 11:02:00
2019-08-29 16:33:00
2019-08-21 16:44:00
2019-08-14 12:58:00
2019-08-14 12:25:00
2019-07-17 16:17:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ