• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ДОКТОРЫН ЗЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

ҮБХИС-ийн “Цэргийн зэвсэглэл техникийн чиглэл”-ээр докторын зэрэг горилсон бүтээлүүдийн урьдчилсан хэлэлцүүлэг БХЭШХ-ийн Зэвсэг техник, инноваци судлалын төвд боллоо. Хуралдаанд ҮБХИС-ийн дэргэдэх  Аюулгүй байдал, цэргийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүд болон БХЭШХ-ийн Зэвсэг, техник инноваци судлалын төвийн бүрэлдэхүүн оролцлоо.

Хуралдаанаар ҮБХИС-ийн АБС-ийн Инженер механикийн технимийн дарга, докторант, дэд хурандаа Э.Нацагдоржийн “Хадгалалтанд байгаа автомашины техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх арга зам”, ДХИС-ийн Хилийн сургуулийн багш, докторант, дэд хурандаа Ц.Батчулууны “Монгол Улсын Зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа инженерийн техникийн хадгалагдах чадварын судалгаа”, ҮБХИС-ийн ЦНС-ийн Артиллери, зэвсгийн тэнхимийн багш, докторант, ахлах дэслэгч Б.Батбаярын “Буудлагын зэвсгийн сум үйлдвэрлэх технологийн судалгаа”, ҮБХИС-ийн АБС-ийн Холбоо, электроникийн тэнхимийн багш, докторант Б.Баярмөнхийн “Цэргийн удирдлагын автоматжуулсан системийн мэдээлэл хамгаалах технологийг сайжруулах зарим арга зам” сэдвүүдээр докторын зэрэг горилсон диссертацийн ажлуудыг хэлэлцүүллээ.

ЗАРЛАЛ

2019-10-07 13:49:00
2019-10-07 13:46:00
2019-09-20 18:25:00
2019-09-17 11:08:00
2019-09-12 9:22:00
2019-09-04 10:18:00
2019-08-31 11:02:00
2019-08-29 16:33:00
2019-08-21 16:44:00
2019-08-14 12:58:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ