• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ШАГНАЛЫН ХУР БУУСАН, ДУУТАЙ, ХУУРТАЙ, СПОРТЫН АМЖИЛТТАЙ, САЙХАН ӨДӨР БАЙЛАА

Олон улсын болон Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан тус сургуулийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг энэ сарын 28-ны өдөр “Шар хад” хээрийн сургалтын төвд зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд сургуулийн удирдлагууд, хэлтсийн дарга нар, харьяа сургуулийн захирлууд, ахмадын зөвлөлийн дарга, гишүүд оролцлоо.

ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан сургуулийн 2019 оны үйл ажиллагааны талаар танилцуулж, ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар “Цэргийн гавьяаны одонг”-оор шагнагдсан ахмад дайчин бэлтгэл д/х Ц.Чинбат болон 2019 онд гавьяаны амралтанд гарсан 10 гаруй ахмадуудад “Ахмад дайчин” медаль, тус сургуульд он удаан жил ажилласан хошууч генерал Ч.Улаанхүү, дэд хурандаа Х.Дагдан нарын 8 хүнд мөнгөн шагналыг тус тус гардуулав.

Ахмадын зөвлөлийн дарга бэлтгэл хурандаа Р.Батдэлгэр Ахмадын зөвлөлөөөс 2019 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2020 оны ажлын зорилго, зорилтыг танилцуулж ахмадуудтай санал, бодлоо хуваалцлаа.

Мөн Баярын арга хэмжээнд зориулсан урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулж ЦДБЭЧ-ын уран бүтээлчид уран бүтээлээ толилуулж, ахмадуудын дунд Шатар, гар бөмбөг, дартсын тэмцээнүүдийг зохион байгуулж мөн бүтцийн нэгж, харьяа сургуулиудын удирдлагууд ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, уулзалт, ярилцлага хийлээ.

Спортын тэмцээний дүнгээр шатрын тэмцээнд  бэлтгэл д/х Б.Өлзийбаяр /ЦНС/ Тэргүүн байр, д/х П.Цэдэв /ЦНС/ дэд байр, х/ч Б.Буд /Штаб/ гутгаар байр, дартсын тэмцээнд ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа Р.Батдэлгэр /БХУА/ Тэргүүн байр, хурандаа С.Эрдэнэтөгс /Штаб/ дэд байр,  хурандаа Б.Цэрэнчимэд /БХЭШХ/ гутгаар байрт шалгарлаа.

Гар бөмбөгийн тэмцээнд I байр бэлтгэл хурандаа Б.Мягмар ахлагчтай /ЕЦТ/, II байр бэлтгэл ахлагч Д.Бат-Эрдэнэ ахлагчтай /холимог/, III байр бэлтгэл хурандаа Р.Батдэлгэр ахлагчтай /холимог/ багууд тус тус шалгарч ахмадуудаа хошуучиллаа.

Буурал сургуулиараа овоглосон буянтай буурлууд маань эрдмийн хамт олонтойгоо налгархан намрын нэг өдрийг цэвэр цэнгэг агаарт, шагналын хур буулгаж, дуутай хууртай, спортын амжилттай сайхан өнгөрүүллээ.Олон улсын болон Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан тус сургуулийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг энэ сарын 28-ны өдөр “Шар хад” хээрийн сургалтын төвд зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд сургуулийн удирдлагууд, хэлтсийн дарга нар, харьяа сургуулийн захирлууд, ахмадын зөвлөлийн дарга, гишүүд оролцлоо.

ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан сургуулийн 2019 оны үйл ажиллагааны талаар танилцуулж, ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар “Цэргийн гавьяаны одонг”-оор шагнагдсан ахмад дайчин бэлтгэл д/х Ц.Чинбат болон 2019 онд гавьяаны амралтанд гарсан 10 гаруй ахмадуудад “Ахмад дайчин” медаль, тус сургуульд он удаан жил ажилласан хошууч генерал Ч.Улаанхүү, дэд хурандаа Х.Дагдан нарын 8 хүнд мөнгөн шагналыг тус тус гардуулав.

Ахмадын зөвлөлийн дарга бэлтгэл хурандаа Р.Батдэлгэр Ахмадын зөвлөлөөөс 2019 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2020 оны ажлын зорилго, зорилтыг танилцуулж ахмадуудтай санал, бодлоо хуваалцлаа.

Мөн Баярын арга хэмжээнд зориулсан урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулж ЦДБЭЧ-ын уран бүтээлчид уран бүтээлээ толилуулж, ахмадуудын дунд Шатар, гар бөмбөг, дартсын тэмцээнүүдийг зохион байгуулж мөн бүтцийн нэгж, харьяа сургуулиудын удирдлагууд ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, уулзалт, ярилцлага хийлээ. 

Спортын тэмцээний дүнгээр шатрын тэмцээнд  бэлтгэл д/х Б.Өлзийбаяр /ЦНС/ Тэргүүн байр, д/х П.Цэдэв /ЦНС/ дэд байр, х/ч Б.Буд /Штаб/ гутгаар байр, дартсын тэмцээнд ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа Р.Батдэлгэр /БХУА/ Тэргүүн байр, хурандаа С.Эрдэнэтөгс /Штаб/ дэд байр,  хурандаа Б.Цэрэнчимэд /БХЭШХ/ гутгаар байрт шалгарлаа.

Гар бөмбөгийн тэмцээнд I байр бэлтгэл хурандаа Б.Мягмар ахлагчтай /ЕЦТ/, II байр бэлтгэл ахлагч Д.Бат-Эрдэнэ ахлагчтай /холимог/, III байр бэлтгэл хурандаа Р.Батдэлгэр ахлагчтай /холимог/ багууд тус тус шалгарч ахмадуудаа хошуучиллаа.

Буурал сургуулиараа овоглосон буянтай буурлууд маань эрдмийн хамт олонтойгоо налгархан намрын нэг өдрийг цэвэр цэнгэг агаарт, шагналын хур буулгаж, дуутай хууртай, спортын амжилттай сайхан өнгөрүүллээ.
























ЗАРЛАЛ

2019-10-07 13:49:00
2019-10-07 13:46:00
2019-09-20 18:25:00
2019-09-17 11:08:00
2019-09-12 9:22:00
2019-09-04 10:18:00
2019-08-31 11:02:00
2019-08-29 16:33:00
2019-08-21 16:44:00
2019-08-14 12:58:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ