• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ЦЭРГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ АЖИЛЛАГААНЫ ҮЕЭР

Энэ сарын 29-ны өдөр Цэргийн тангараг давтах ажиллагааг зохион байгуулж, Цэргийн тангараг давтах ажиллагааны үеэр 2019 онд цэргийн чөлөөнд гарсан ахмадууд “Байлдааны туг”-нд хүндэтгэл үзүүлж, ахмадуудад сургуулийн удирдлага дурсгалын зүйл гардууллаа.

Мөн Цэргийн цол олгох тухай ЗХЖШ-ын даргын тушаал, зарим офицер, ахлагч нарыг албан тушаалаас чөлөөлөх, шилжүүлэн томилох тухай БХЯ-ны ТНБД-ын тушаал болон Сургуулийн 2019 оны 09 дүгээр сарын ажлын тайлан, 10 дугаар сарын ажлын зорилго, зорилтыг тус тус танилцуулж цэргийн цол хүртсэн офицерт цолыг гардуулж, шинэ албан тушаалд томилогдсон офицер, ахлагч нарыг бие бүрэлдэхүүнд танилцуулав.

Ахмад цолоор Спорт сургалтын төвийн Нийтийн биеийн тамир, спортын дасгалжуулагч, багш, ахлах дэслэгч Э.Мөнхболд, тус сургуулийн Сургалтын хэлтсийн мэргэжлийн боловсролын хөтөлбөр, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн тэргүүн ахлагч М.Гансүх Ахлагчийн сургуулийн захирлаар, Цэргийн нэгдсэн сургуулийн Агаарын цэргийн тэнхимийн багш хошууч Ц.Батбаяр БХУА-ын Цэргийн стратегийн төвийн ахлах багшаар, Ар талын хэлтсийн дотрын их эмч дэд ахлагч Ж.Мөнгөнсүх Эрүүл мэндийн төвийн даргаар, Ахлагчийн сургуулийн мэргэжил олгох сургалтын тэнхимийн сургагч сургагч ахлагч М.Одбаяр Сургалтын хэлтсийн  мэргэжлийн боловсролын хөтөлбөр, сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр, Ахмад  Г.Ганчулуун Сонсогчийн батальоны IV ротын захирагчаар тус тус томилогдлоо.

Арга хэмжээний төгсөлд БНСУ-ын Керюн хотноо 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Керюн-2019” Олон улсын цэргийн хөгжмийн наадамд оролцох ЦХС-ийн үлээвэр найрал хөгжимчдийн тоглолтыг толилуулж, цэргийн наадамд оролцогчдыг үдэх арга хэмжээг зохион байгууллаа.








ЗАРЛАЛ

2019-10-07 13:49:00
2019-10-07 13:46:00
2019-09-20 18:25:00
2019-09-17 11:08:00
2019-09-12 9:22:00
2019-09-04 10:18:00
2019-08-31 11:02:00
2019-08-29 16:33:00
2019-08-21 16:44:00
2019-08-14 12:58:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ