• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“АЛТАН ШОНХОР” ШАГНАЛЫН ЭЗДҮҮД ТОДОРЛОО

Олон Улсын багш нарын 25, Монголын багш нарын баярын 53 дахь өдрийг тохиолдуулан тус сургуулийн эрдэмтэн, багш, судлаачдын “Багшийн бахархал” баярын арга хэмжээг зохион байгуулж Улс, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд он удаан жил үр бүтээл гарган ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан офицер, багш, ажилтан албан хаагчдыг Батлан хамгаалахын сайд, БСШУС-ын сайд, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын болон ЗХЖШ-ын даргын тушаалаар шагнаж, сургуулийн 2019 оны Тэргүүний тэнхим, багш нарыг шалгаруулан “Алтан шонхор” шагналыг гардууллаа.

       Баярын арга хэмжээнд Монгол Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БХЯ-ны ТНБД бригадын генерал  Х.Батбилэг,   БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Баяр, Б.Янжмаа, Дотоод хэргийн их сургуулийн захирал, хошууч генерал Ш.Лхачинжав болон  Монгол Улсын гавьяат багш Д.Санжсүрэн, Б.Түмэн, Д.Батмөнх, Г.Мягмаржав, А.Гэлэгжамц, нарын эрхэм зочид оролцлоо.

          ҮБХИС-ийн захирал хурандаа Д.Жаргалан баярын арга хэмжээг нээж, Батлан хамгаалахын сайд эрдмийн хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

          Мөн баярын арга хэмжээнд МУГЖ Ж.Уранчимэг, дуучин, жүжигчин П.Хатанбаатар, СТА, дуучин А.Түмэн-Өлзий, Г.Эрдэнэтунгалаг, Б.Ариунбаатар, залуу дуучин Ч.Ану, амьд хөгжмийн “Найзууд” хамтлагийн уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө. 

                    ҮБХИС-ийн 2019 оны  Оны тэргүүний тэнхимээр ЦНС-ийн хурандаа Д.Эрдэнэ-Очир даргатай Агаарын цэргийн тэнхим, II байр АБС-ийн Б.Лхагвадорж даргатай Электроникийн тэнхим, Тэргүүний багшаар АБС-ийн  ЭЗМТ-ийн профессор багш Д.Энхчимэг, II байр БХУА хурандаа Ц.Одбаяр, III байр ЦНС-ийн АЗТ-ийн багш,  а/д Б.Батбаяр, Тэргүүний залуу багшаар ЦХС-ийн хөгжмийн онол, уран чадварын тэнхимийн багш, дэслэгч Г.Батдорж, II байр БХУА х/ч Г.Баярбат, Тэргүүний заах арга зүйч багшаар ЦНС-ийн ЦХКАБТ-ийн багш, ахлах дэслэгч Н.Мөнх-Эрдэнэ II байр АБС-ийн Математик, мэдээллийн технологийн тэнхимийн багш О.Цогзолбоо, Тэргүүний дадлагын багшаар Ахлагчийн сургуулийн Мэргэжил олгох сургалтын төвийн сургагч, сургагч ахлагч Г.Алтанбагана нар шалгарч Тэргүүн байр эзэлсэн Тэнхим, багш нар “Алтан шонхор” шагналын эздээр тодорлоо.


















ЗАРЛАЛ

2019-10-07 13:49:00
2019-10-07 13:46:00
2019-09-20 18:25:00
2019-09-17 11:08:00
2019-09-12 9:22:00
2019-09-04 10:18:00
2019-08-31 11:02:00
2019-08-29 16:33:00
2019-08-21 16:44:00
2019-08-14 12:58:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ