• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ҮБХИС-98 ЖИЛ

Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган их сургуулийн нэг, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны “Улаан туг”-ийн одонт жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо.

Баярын арга хэмжээнд БХЯ-ны ТНБД бригадын генерал Х.Батбилэг, ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, профессор Ш.Паламдорж, Монгол Улсын гавьяат багш, доктор Г.Мягмаржав нарын зочид оролцлоо.ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан баярын арга хэмжээг нээж, БХЯ-ны ТНБД бригадын генерал Х.Батбилэг бие бүрэлдэхүүнд баярын мэндчилгээ дэвшүүллээ. ТНБД бригадын генерал Х.Батбилэг БХС-ын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/304 дүгээр тушаалаар батлагдсан “ҮБХИС-ийн хөгжлийн стратеги-2030” бодлогын баримт бичгийг сургуулийн захирал, хурандаа П.Жаргаланд гардуулан өгч, зарим эрдэмтэн, багш нарт албан хэрэгцээний компьютер бэлэглэв.

                   

       Мөн БХЭШХ-ийн Түүх судлалын төвийн дарга, доктор Т.Сүхбаатар “ҮБХИС-ийн түүхэн үечлэл, түүхэн үүрэг” сэдвээр,  Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, хурандаа Д.Баасандамба “ҮБХИС-ийн шинэ зууны үүрэг, хөгжлийн чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавьлаа.

Улс, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд он удаан жил үр бүтээл гарган ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан офицер, ахлагч, багш, ажилтан албан хаагчдыг Батлан хамгаалахын сайд, БСШУС-ын сайд, Хууль зүй, Дотоод хэргийн сайд, ЗХЖШ-ын даргын болон ҮБХИС-ийн захирлын тушаалаар шагналаа.




























ЗАРЛАЛ

2019-11-01 13:49:00
2019-10-07 13:49:00
2019-09-20 18:25:00
2019-09-12 9:22:00
2019-09-04 10:18:00
2019-08-31 11:02:00
2019-08-21 16:44:00
2019-08-14 12:58:00
2019-08-14 12:25:00
2019-07-17 16:17:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ