• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

НАМРЫН СПАРТИКИАД

ҮБХИС-ийн 2019-2020 сургуулийн жилийн Хөнгөн атлетикийн сургуулийн аварга шалгаруулах намрын спартикиад  100 м, 1500м, 300м, уртын харайлт, бөөрөнцөг шидэлт, 4x100м буухай гэсэн төрлүүдээр сонсогч, оюутан, сурагчдын дунд явагдаж аваргуудаа тодрууллаа.

100 метрийн ойрын зайн гүйлтийн эмэгтэй төрөлд ЦНС-ийн IV дамжааны сонсогч А.Ариунаа,  ТӨС-ийн сурагч С.Билгүүндарь, ЦНС-ийн IV дамжааны сонсогч Д.Хулан, эрэгтэй төрөлд ЦНС-ийн III дамжааны сонсогч Б.Майдар, IV дамжааны сонсогч Г.Хашдамба, ТӨС-ийн сурагч О.Батбаяр, 400 метрийн зайд эмэгтэй төрөлд ЦНС-ийн IV дамжааны сонсогч Д.Хулан, III дамжааны сонсогч Г.Даваадулам, IV дамжааны сонсогч Н.Ууганцэцэг, эрэгтэй төрөлд ЦНС-ийн IV дамжааны сонсогч Б.Намсрай, сонсогч Г.Хашдамба, III дамжааны сонсогч Ш.Бат-Эрдэнэ нар эхний байруудыг эзэллээ.

1500 метрийн холын зайн гүйлтийн эмэгтэй төрөлд АБС-ийн ЭТ-ийн Ф-409 бүлгийн оюутан Д.Урандэлгэр, Н-110 ангийн оюутан Э.Төгөлдөр, ЦНС-ийн IV дамжааны сонсогч Н.Ганзул нар шагналт байранд шалгарсан бол 3000 метрийн эрэгтэй төрөлд АБС-ийн Ф-109 бүлгийн оюутан Ц.Цогжаргал, ТӨС-ийн сурагч Б.Мөнх-Эрдэнэ, ЦНС-ийн IV дамжааны сонсогч А.Бат-Эрдэнэ нар бусдыгаа хошуучилллаа.

                   Уртын харайлтын тэмцээний эмэгтэй төрөлд ЦНС-ийн IV дамжааны сонсогч А.Ариунаа, Б.Аззаяа, АБС-ийн ЭТ-ийн Ф-108 бүлгийн оюутан М.Билэгбишрэл нар шалгарч, эрэгтэй төрөлд ЦНС-ийн IV дамжааны сонсогч Б.Намсрай, АБС-ийн ЭТ-ийн М1-103 бүлгийн оюутан Б.Сүхбат, ТӨС-ийн сурагч Т.Саруул-Эрдэнэ нар эхний гурван байрыг эзэллээ.

     Бөөрөнцөг шидэлтийн эмэгтэй төрөлд ЦНС-ийн Цэргийн ар талын тэнхимийн IV дамжааны сонсогч З.Хатантуул, Ц.Цэрэндолгор,  АБС-ийн ЭЗМТ Н-111 бүлгийн оюутан Ж.Цоозхүү нар манлайлсан бол эрэгтэй төрөлд ЦНС-ийн ЦХКАБ-ын тэнхимийн сонсогч Н.Бямбадалай, Ахлагчийн сургуулийн сонсогч Э.Тэмүүнхүслэн, АБС-ийн ЭЗМТ-ийн М1-302  бүлгийн оюутан Б.Алтангэрэл нэр эхний шагналт байруудыг эзэлсэн байна.

      Буухиа тэмцээний 4x100 төрөлд эмэгтэй багуудаас сонсогч А.Ариунаа ахлагчтай  ЦНС-ийн Ар талын тэнхимийн IV дамжааны нэгдүгээр баг тэргүүлж, дэд байрт сонсогч Б.Аззаяа ахлагчтай хоёрдугаар баг, гутгаар байрт сонсогч Д.Даваадулам ахлагчтай гуравдугаар дамжаа шалгарсан бол, эрэгтэй багуудаас I байрт ТӨС-ийн баг, II байрт ЦНС-ийн Ерөнхий цэргийн тэнхимийн IV дамжааны баг,  III байрт ЦНС-ийн Ар талын тэнхимийн III дамжааны багууд шалгарч Хөнгөн атлетикийн сургуулийн аварга шалгаруулах намрын спартикиадын аварга баг, тамирчидаар тодорлоо.


 

ЗАРЛАЛ

2019-11-01 13:49:00
2019-10-07 13:49:00
2019-09-20 18:25:00
2019-09-12 9:22:00
2019-09-04 10:18:00
2019-08-31 11:02:00
2019-08-21 16:44:00
2019-08-14 12:58:00
2019-08-14 12:25:00
2019-07-17 16:17:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ