ҮБХИС-ийн ЦНДС-ийн багш, сонсогчдын “ЭРДМИЙН БАГА ЧУУЛГАН-2021” амжилттай боллоо

Энэ сарын 05-ны өдөр эрдэм шинжилгээний хурал онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан. Хурлыг ЦНДС-ийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа И.Батсайхан, ЭШСА-ны мэдээлэл, сургалт, арга зүйн мэргэжилтэн доктор (Ph.D), Д.Энх-Амгалан нар удирдан тэнхим бүрээс шалгарсан багш, сонсогч нарын тус бүр нэг, нэг илтгэл тавьж, инновацын бүтээлийг товч танилцуулав. Хуралд тус сургуулийн 53 багш, 31 сонсогч оролцлоо.

Чуулганы төгсгөлд, багш нараас 1 дүгээр байрт АЦ-ийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D), дэд хурандаа Ц. Дунгармаагийн “Цахим хичээл зохион байгуулалтад хийсэн дүн шинжилгээ” илтгэл, 2 дугаар байрт ЦИХТ-ийн багш, ахмад Б.Баярбаясгалангийн “Цэргийн зам барих ажлыг сайжруулах технологид хийсэн судалгаа” шалгарсан бол гутгаар байрт ЦХКАБ-ын тэнхимийн багш, ахлах дэслэгч С.Билэгтийн “Кибер аюулгүй байдал мэргэжпээр олон улсын сертификат олгох сургалтыг зохион байгуулах боломж” илтгэл тус тус тодров.

Харин сонсогчдын дундаас тэргүүн байрт ЦАТ-ийн тэнхимийн IV дамжааны сонсогч Х.Түмэндэмбэрэлийн “Биохийг цэргийн гал тогоонд ашиглах боломжийн судалгаа” илтгэл, дэд байранд ЦХКАБ-ын тэнхимийн САБ IV дамжааны сонсогч Д.Ууганбатын “Байгууллагын дотоод сүлжээнд халдлага илрүүлэх” илтгэл шалгарав. Харин гуравдугаар байранд АХТ-ын тэнхимийн III дамжааны сонсогч Н.Идэрхангайгийн  “Халх голын дайнд ХТТ-ийг хэрэглэсэн туршлага” илтгэл шалгарсан юм.

Энэ жилийн ЦНДС-ийн эрдмийн чуулганы инновацийн шилдэг бүтээлээр ЦХКАБ-ын тэнхимийн багш, дэд хурандаа З.Нарангэрэлийн “Сургалтын үйл ажиллагаанд ашиглах программ хангамжийн хөгжүүлэлт” бүтээл, харин 2 дугаар байрт Артиллер зэвсгийн тэнхимийн багш, ахмад Б.Лхагважавын “Артиллерийн буудлагын тавилт тодорхойлох ажиллагааг автоматжуулах арга зам” бүтээл тодорлоо. Гутгаар байрт, ЦИХ-ийн тэнхимийн багш, ахмад У.Мөнхбатын  “Монгол Улсын цацрагийн цагийн байдлыг үнэлэх арга зүйг боловсронгуй болгох нь” бүтээл тус тус тэргүүлжээ.

Сонсогч нарын инновацийн шилдэг бүтээлээр АЦ-ийн тэнхимийн сонсогч  М.Энхсаруул, Ц.Хас-Очир, Б.Баянсан нарын “Цэргийн зориулалттай роботыг Монгол Улсын Зэвсэгт хүчинд нэвтрүүлэх боломж судалгаа” бүтээл тус тус шалгарлаа.

БХЯ-ны ШУТ-ийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Д.Содномцог, ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Ж.Цэрэнчимэд, ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга, доктор (Ph.D), дэд хурандаа Б. Мандахбаяр, БХЭШХ-ийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), профессор хурандаа Т.Соронзонболд нар урилгаар оролцож, чуулганд оролцогчдоос асуулт асууж, санал зөвлөгөө өгснөөр амжилттай өндөрлөв.