Алсын хараа
Үндэсний цэргийн урлагийн мэдлэг, оюуны манлайлагч академи болох.
Үндэсний батлан хамгаалахын их сургууль
ҮБХИС · Бүрэлдэхүүн сургууль
Батлан хамгаалахын удирдлагын академи нь Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад стратеги, оперативын түвшний удирдах ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх үндсэн чиг үүрэг бүхий сургалт, эрдэм шинжилгээний байгууллага мөн.
Стратеги
Үндэсний цэргийн урлагийн мэдлэг, оюуны манлайлагч академи болох.
Аюулгүй байдлын батлан хамгаалагч, хөгжлийн тэргүүлэгч, зөв хандлагатай төрийн цэргийн удирдах албан тушаалтныг бэлтгэх.
Төрийн цэргийн байгууллагад цэргийн дээд боловсролтой, оператив-тактик, цэргийн удирдлагын мэргэжилтэй, цэргийн ухааны магистрын зэрэгтэй офицерыг бэлтгэх.
Төрийн цэргийн байгууллагын удирдах офицер, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтанг цэрэг-стратегийн бэлтгэлд сургах.
Цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, цэргийн онол, урлагийн талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх чиглэлүүдтэй.
Түүх
Батлан хамгаалахын сайдын шийдвэрүүдээр зохион байгуулагдсан гол үе шатууд.
1993 оны 1 сарын 13-ны өдрийн 19 тоот тушаал
1996 оны 11 сарын 25-ны өдрийн 660 тоот тушаал
1999 оны 5 сарын 20-ны өдрийн 13 тоот тушаал
Хүний нөөц
Үйл ажиллагаа
Академи нь үндэсний хэмжээнд цэргийн дээд боловсролтой офицер, удирдах албан тушаалтныг бэлтгэдэг, стратеги, оперативын түвшинд магистрын боловсрол олгох, ахисан түвшний сургалт явуулж байна.
«Операц-тактик, цэргийн удирдлага» мэргэжил олгох сургалт
ЗХ болон ТЦ-ийн байгууллагууд
«Цэргийн аюулгүй байдал» мэргэжил олгох сургалт
Гадаадын офицерууд
Стратегийн дамжаа
Батальон /дивизион/-ын захирагчийн дамжаа
Аюулгүй байдлын дамжаа
Штабын офицерын дамжаа
Нэгтгэл, ангийн ахлагчийн дамжаа
Нэгтгэл, ангийн захирагчийн дамжаа