2025 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ХЭМЖЭЭНД ИРГЭД, АЛБА ХААГЧДААС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТИЙН ТАЙЛАН

2025 он

Ерөнхий үндэслэл

Иргэдээс төрөөс байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Засгийн газрын 2005 оны “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” 67 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/90 дүгээр тушаалаар батлагдсан “Батлан хамгаалах яаманд цэргийн алба хаагч, бэлтгэл болон чөлөөнд гарсан офицер, ахлагч, ажилтан, албан хаагчид, иргэдээс хандаж гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг тус тус мөрдлөг болгон офицер, ахлагч, ажилтан албан хаагч, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, хүсэлтийг хүлээн авч бүртгэлд бүртгэн, хуульд заасан хугацаанд нь шийдвэрлэн, холбогдох хариуг хүргүүлэн ажилласан талаар дараах байдлаар танилцуулж байна. Үүнд:

Нэг. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн талаар:

Тус сургуулийн хэмжээнд 2025 онд иргэд, алба хаагчдаас нийт 315 өргөдөл, гомдол ирснээс 311 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, хэрэгжилт 98,7 хувьтай байна.

2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа, хугацаа болоогүй 4 өргөдөл байгаа болно.

Иргэд, алба хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлын хариуг богино хугацаанд утсаар мэдэгдэх эсвэл албан бичгээр хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд биечлэн уулзаж өргөдөл, гомдлын хариуг аль болох түргэн шуурхай хүргэх хэлбэрийг сонгон ажиллаж байна.

Иргэд, алба хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн тайланг Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газарт хугацаанд нь хүргүүллээ.

Нийт хүлээн авсан
315
Шийдвэрлэсэн
311
Хэрэгжилт
98.7%
Хугацаа болоогүй
4

Өргөдлийг агуулгаар нь ангилбал:

Агуулгын ангилал Тоо Эзлэх хувь (%)
Нийгмийн хамгааллын асуудлаар 91 28.9
Ажлын байртай холбоотой асуудлаар 164 52.1
Сургалттай холбоотой асуудлаар 52 16.5
ЭДА-ны сонгон шалгаруулалттай холбоотой 0 0.0
Ахмад дайчинтай холбоотой асуудлаар 0 0.0
Бусад 8 2.5

Агуулгын ангиллын статистик (хувь)

Ажлын байртай холбоотой52.1%
Нийгмийн хамгаалал28.9%
Сургалттай холбоотой16.5%
Бусад2.5%

Шийдвэрлэсэн хугацааны статистик (хувь)

7 хоногт55.6%
30 хоногт40.8%
30-аас дээш хоногт3.5%

Хоёр. 2025 онд ажилтан алба хаагч, иргэдээс албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал

Үзүүлэлтүүд Тоо Эзлэх хувь
Нийт хүлээн авсан
Амаар болон утсаар 0 0.0
Цахим сүлжээгээр 6 1.9
Бичгээр 309 98.1
БYГД 315 100.0
Өргөдөл, гомдлын агуулга
Санал, мэдээлэл 0 0.0
Гомдол 6 1.9
Өргөдөл /хүсэлт/ 309 98.1
БYГД 315 100.0
Yүнээс
Байгууллага, албан тушаалтан өөрөө шийдэж хариу өгсөн 240 76.2
Холбогдох байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шийдүүлсэн 71 22.5
Хугацаа болоогүй буюу шийдвэрлэх шатандаа байгаа 4 1.3
Шийдвэрлэсэн хугацаа
7 хоногт 173 55.6
30 хоногт 127 40.8
30-аас дээш хоногт 11 3.5
Өргөдөл гомдол гаргагчдын
Анги байгууллагын ажилчин, албан хаагч 105 33.3
Офицер, ахлагч нар 76 24.1
Байлдагч, түрүүч, сонсогч 35 11.1
Бусад иргэн 99 31.4

Өргөдөл, гомдол гаргагчдын бүтэц (хувь)

Анги байгууллагын ажилчин, албан хаагч33.3%
Бусад иргэн31.4%
Офицер, ахлагч нар24.1%
Байлдагч, түрүүч, сонсогч11.1%

Дүгнэлт

2025 онд офицер, ахлагч, ажилтан албан хаагчид, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, хариуг хурдан шуурхай өгөх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан болно.
ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ