Түүхэн товчоо
Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Түүхэн Хөгжил
-
1921
Ардын цэргийн даргын сургууль
Ардын түр засгийн газар, Намын Төв Хорооны хамтарсан шийдвэрээр анхны цэргийн сургууль байгуулагдсан.
- 1921.10.15-нд анхны хичээл эхэлсэн
- Үндэсний офицер, сургагч дарга бэлтгэх суурь тавигдсан
-
1923
Бүх цэргийн ерөнхий сургууль
“Ардын цэргийн даргын сургууль”-ийг 3 жилийн сургалттай болгон өргөтгөсөн.
- Байнгын мэргэжлийн цэргийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоо бүрдсэн
-
1932
Цэргийн ерөнхий сургууль
Морин цэрэг, улс төр, артиллер, хуягт, танк зэрэг 8 ангитай бүтэцтэй болсон.
- Халхын голын дайн (1939), Чөлөөлөх дайн (1945)-д цэргийн боловсон хүчнийг амжилттай бэлтгэсэн
- “Цэргийн гавьяаны нэгдүгээр зэргийн одон”, “Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит сургууль” цол хүртсэн
-
1967
Цэргийн ерөнхий дээд сургууль
Дээд боловсролтой улс төрийн ажилтан бэлтгэх болсон.
- 4 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэн
- Сүхбаатарын одонгоор шагнагдсан
-
1981
Цэргийн нэгдсэн дээд сургууль
Цэргийн боловсрол, эрдэм шинжилгээний гол төв болсон.
- 1976–1991 онд 2491 офицер бэлтгэсэн (түүхэн дээд үзүүлэлт)
-
1990
Цэргийн их сургууль
Цэрэг, иргэний хос мэргэжилтэн бэлтгэх тогтолцоонд шилжсэн.
- Магистр, ахлагч, аврагч, химийн цэргийн офицер зэрэг олон чиглэл нээгдсэн
-
1999
Батлан хамгаалахын их сургууль (БХИС)
Инженерийн боловсролд суурилсан сургалтын арга зүй нэвтрүүлсэн.
- Судалгаа-сургалтын нэгдэл, куррац, блок сургалтын тогтолцоо бүрдсэн
-
2017
Үндэсний батлан хамгаалахын их сургууль (ҮБХИС)
Засгийн газрын тогтоолоор ҮБХИС нэртэйгээр өргөтгөн зохион байгуулсан.
- Орчин үеийн, бүс нутгийн түвшний батлан хамгаалах боловсролын төв болсон