Цэргийн хөгжмийн коллеж

Хөгжмийн Коллеж Лого
Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль

Эрхэм зорилго

Монгол Улсын Зэвсэгт хүчний урлагийн салбарт мэргэжлийн өндөр ур чадвартай, олон улсын жишигт нийцэхүйц мэргэжилтэн бэлтгэх мөн бакалаврын болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх Цэргийн хөгжим судлалаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах.

Хөгжмийн коллеж үйл ажиллагаа

Түүхэн замнал

  1. 1924

    Бүрээчийн анги

    Ардын цэргийн даргын сургуулийн дэргэд байгуулан, цэргийн сургуулийн хөгжмийн салааны хэлбэрээр хөгжимчдийг сургаж байсан түүхтэй.

  2. 1990

    Байнгийн дамжаа

    1990 оноос цэргийн үлээвэр хөгжмийн үндэсний боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх асуудал тавигдаж улмаар мэргэжлийн үлээвэр хөгжимчин бэлтгэх, сургууль байгуулах асуудлыг шийдвэрлэсэн.

  3. 1991

    Цэргийн хөгжимчин бэлтгэх курс

    Батлан хамгаалахын сайдын 1991 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 346 тоот тушаал гарч, 1991 оны 8 дугаар сарын 5-нд анхны сурагчдаа элсүүлж байжээ.

Хөгжлийн үе шатууд

  • 1992Хөгжмийн тэнхим — Тушаал № Н/19
  • 1996Цэргийн хөгжмийн сургууль — Тушаал № 660
  • 2003Цэргийн хөгжмийн коллеж — Тушаал № Н/04
  • 2005Цэргийн хөгжмийн сургууль — Тушаал № 47
  • 2008 & 2015Бүтцийн өргөжилт — Хөгжмийн онол, уран чадварын тэнхимүүд