ТҮҮХЭН ЗАМНАЛ
Бүрээчийн анги (1924)
Ардын цэргийн даргын сургуулийн дэргэд байгуулан, цэргийн сургуулийн хөгжмийн салааны хэлбэрээр хөгжимчдийг сургаж байсан түүхтэй.
Байнгийн дамжаа (1990)
1990 оноос цэргийн үлээвэр хөгжмийн үндэсний боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх асуудал тавигдаж улмаар мэргэжлийн үлээвэр хөгжимчин бэлтгэх, сургууль байгуулах асуудлыг шийдвэрлэсэн.
Цэргийн хөгжимчин бэлтгэх курс (1991)
Батлан хамгаалахын сайдын 1991 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 346 тоот тушаал гарч, 1991 оны 8 дугаар сарын 5-нд анхны сурагчдаа элсүүлж байжээ.
ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТУУД
1992
Хөгжмийн тэнхим
Тушаал № Н/19
1996
Цэргийн хөгжмийн сургууль
Тушаал № 660
2003
Цэргийн хөгжмийн коллеж
Тушаал № Н/04
2005
Цэргийн хөгжмийн сургууль
Тушаал № 47
2008 & 2015
Бүтцийн өргөжилт
Хөгжмийн онол, уран чадварын тэнхимүүд