Батлан хамгаалах политехник коллеж

БХПК Лого
Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль

Алсын хараа & Эрхэм зорилго

Алсын хараа

Батлан хамгаалах салбарын хэрэгцээ, хөгжлийн хандлагад нийцсэн цэргийн мэргэжилтэн бэлтгэдэг, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг сургалт үйлдвэрлэлийн төв байна.

Эрхэм зорилго

Батлан хамгаалах салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн, даргалах болон гүйцэтгэх албан тушаалын ахлагчийн бүрэлдэхүүнийг чанартай бэлтгэх.

Түүхэн товчоо

  1. 1993

    Төрийн цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 1993.05.31-ний өдөр Батлан хамгаалах сайдын “Ахлагч нарыг бэлтгэх зарим арга хэмжээний тухай” 208 дугаар тушаалд “Монголын ардын цэрэгт мэргэжлийн ахлагч нарыг сургаж бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх үүрэг бүхий “Ахлагч бэлтгэх төв”-ийг 1993-1994 оны хичээлийн жилээс эхлэн ”Цэргийн их сургуулийн харъяанд мэргэжлийн тэнхимүүдийг түшиглэн хичээллүүлэх” шийдвэрийн дагуу Ахлагч бэлтгэх төвийг байгуулсан.

  2. 2006

    2006 оноос эхлэн Зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд тус төвийг “Ахлагчийн сургууль” болгон өргөтгөн шинэчилсэн.

  3. 2020

    Батлах хамгаалахын сайдын 2020 оны А/77 дугаар тушаалаар мэргэжлийн боловсрол олгох үндсэн чиг үүрэгтэй, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хэв шинжтэй болсон.

Бүтэц зохион байгуулалт

Захирал

Сургалт, эрдэм шинжилгээний алба

Мэргэшүүлэх сургалтын тэнхим

Бүлгийн даргын дамжаа1 сар
Тасгийн захирагчийн дамжаа3 сар
Салааны захирагчийн орлогчийн дамжаа3 сар
Рот /батальон/-ын ахлагчийн дамжаа1 сар
Тэнхлэг, ангийн ахлагчийн дамжаа9 сар
Штабын ахлагчийн дамжаа

Мэргэжил олгох сургалтын тэнхим

Монгол Улсын Зэвсэгт хүчний ахлагчийн албанд шаардлагатай 36 багц цаг /ерөнхий ба мэргэжлийн/ сургалтыг төлөвлөн, зохион байгуулна.

  • Цэргийн анхан шатны бэлтгэл
  • Цэргийн ерөнхий бэлтгэл
  • Мэргэжлийн суурь хичээл
  • Мэргэжлийн хичээл

Чиглэлүүд

Хүний нөөц Сургалт Ар тал Зэвсэг техник