

Эх орон Эрдэм мэдлэг Эр зориг Тэсвэр хатуужил...
Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн 95 дэх удаагийн төгсөлтийн баярын үйл ажиллагаа Их жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай боллоо

ЗЭВСЭГТ ХҮЧИН ШИНЭ БОЛОВСОН ХҮЧНЭЭР БҮЛ НЭМЛЭЭ
Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Хууль зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тэргүүтэй ЕТГ, БХЯ, ХЗДХЯ, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдуудын удирдлагууд, ҮБХИС, ДХИС-ийн эрдэмтэн, багш, төгсөгчид болон тэдний ар гэрийнхэн оролцлоо.


Энэ үеэр сурлага хөдөлмөр, цэргийн алба, сахилга зохион байгуулалт, идэвх зүтгэлээрээ мөрдэс нэгт нөхдөө манлайлан сургуулиа онц дүнтэй дүүргэсэн цэргийн алба хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тусгайлан “Онцгойлох диплом”, энгэрийн тэмдэг, албан тушаалын зэрэглэлийн цолыг нь гардуулан өглөө.