Эх орон Эрдэм мэдлэг Эр зориг Тэсвэр хатуужил...

ҮБХИС-ИЙН “АРАВТ БАГ” ҮНДЭСНИЙ АВАРГА БОЛЛОО

2025-08-06

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх зорилготой сансрын технологи судлал, хиймэл дагуул бүтээх үндсэн аргад суралцдаг шинжлэх ухаан технологи, инновац, инженерчлэлийн “КАНСАТ-2025” Үндэсний аварга шалгаруулах VIII тэмцээний финалын шат 06 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, ҮБХИС-ийн “АРАВТ БАГ” “Сансарбот-2025” төрөлд ҮНДЭСНИЙ АВАРГА болж, түүхийн шинэ хуудсыг нээлээ. Мөн “Буцагч робот” төрөлд АРАВТ-2 баг ГУТГААР байр эзлэн амжилтаа дархлав. Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх зорилготой сансрын технологи судлал, хиймэл дагуул бүтээх үндсэн аргад суралцдаг шинжлэх ухаан технологи, инновац, инженерчлэлийн “КАНСАТ-2025” Үндэсний аварга шалгаруулах VIII тэмцээний финалын шат 06 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, ҮБХИС-ийн “АРАВТ БАГ” “Сансарбот-2025” төрөлд ҮНДЭСНИЙ АВАРГА болж, түүхийн шинэ хуудсыг нээлээ. Мөн “Буцагч робот” төрөлд АРАВТ-2 баг ГУТГААР байр эзлэн амжилтаа дархлав..


📌 Түүнчлэн ҮБХИС-ийн “Sky-pioneers”, “Orcas”, “Өрлөг сурагч”, “Аравт-1” багууд амжилттай оролцсныг дурьдахад таатай байна.
📌 Эдгээр багуудын ерөнхий удирдагчаар Эрдэм шинжилгээ, инновацын хэлтсийн инновацын мэргэжилтэн ахлах дэслэгч Л.Бямбажаргал, удирдагч багшаар Т.Уянга, О.Энхцэцэг, Ч.Очир-Эрдэнэ, Г.Энхтуул нар ажиллав.
📌 ҮБХИС-иас тэмцээнд оролцсон багуудын ивээн тэтгэгчээр ажилласан технологи, инновацын түүчээ Спийд аксон ХХК-ийн MINDTECH брэнд, ХАСВИШН ХХК-ийн хамт олондоо их сургуулийн нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН ХЭЛТЭС
 

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ЗӨВЛӨЛ

ХАЯГ БАЙРШИЛ:

13300 УЛААНБААТАР, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ, БНМАУ-ЫН БААТАР Д.НЯНТАЙСҮРЭНГИЙН ГУДАМЖ, 16-Р ХОРОО, УЛААНХУАРАН

ХОЛБОО БАРИХ:

ҮБХИС жижүүр: 480908

Сургалтын хэлтэс: 453164

ЭШИХ: 460650

Санхүүгийн хэлтэс: 455547

Захиргаа удирдлагын хэлтэс: 70150176