Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх зорилготой сансрын технологи судлал, хиймэл дагуул бүтээх үндсэн аргад суралцдаг шинжлэх ухаан технологи, инновац, инженерчлэлийн “КАНСАТ-2025” Үндэсний аварга шалгаруулах VIII тэмцээний финалын шат 06 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, ҮБХИС-ийн “АРАВТ БАГ” “Сансарбот-2025” төрөлд ҮНДЭСНИЙ АВАРГА болж, түүхийн шинэ хуудсыг нээлээ. Мөн “Буцагч робот” төрөлд АРАВТ-2 баг ГУТГААР байр эзлэн амжилтаа дархлав. Түүнчлэн ҮБХИС-ийн “Sky-pioneers”, “Orcas”, “Өрлөг сурагч”, “Аравт-1” багууд амжилттай оролцсныг дурьдахад таатай байна. Эдгээр багуудын ерөнхий удирдагчаар Эрдэм шинжилгээ, инновацын хэлтсийн инновацын мэргэжилтэн ахлах дэслэгч Л.Бямбажаргал, удирдагч багшаар Т.Уянга, О.Энхцэцэг, Ч.Очир-Эрдэнэ, Г.Энхтуул нар ажиллав. ҮБХИС-иас тэмцээнд оролцсон багуудын ивээн тэтгэгчээр ажилласан технологи, инновацын түүчээ Спийд аксон ХХК-ийн MINDTECH брэнд, ХАСВИШН ХХК-ийн хамт олондоо их сургуулийн нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Алсын хараа
Аюулгүй байдал, батлан хамгаалахын боловсрол, судалгаа боловсруулалтын ажил, үйлчилгээг олон улсын нийтлэг жишигт хүргэх.
Үнэт зүйлс
- үндэсний язгуур эрх ашиг
- уламжлал, шинэчлэл
- цэрэг, эх оронч үзэл
- эрдэм мэдлэг
- нэр төр, ёс зүй
- нийгмийн хариуцлага
Зорилго
Улс орны тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай батлан хамгаалах (цэргийн) чадавхыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх боловсрол, эрдэм шинжилгээ, хүний хөгжлийн орчин үеийн цогц орчинг үе шаттайгаар хөгжүүлж, олон улсын нийтлэг жишигт нийцсэн судалгаанд суурилсан их сургууль болох.
МЭДЭЭЛЭЛ
Боловсролын тогтолцоо
Доктор
Эрдмийн сургууль нь Батлан хамгаалах, Цэргийн шинжлэх ухаан, Аюулгүй байдал судлалаар тус тус докторын зэрэг олгох.
Бакалавр
Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн хөгжмийн политехник коллежид Хуурай замын цэргийн сургалт, Агаарын цэргийн сургалт, Кибер аюулгүй байдлын цэргийн сургалт, Барилга-инженерийн цэргийн сургалт, Батлан хамгаалах болон Цэргийн шинжлэх ухааны чиглэлээр, Аюулгүй байдлын дээд сургуульд Аюулгүй байдлын чиглэлээр тус тус бакалаврын зэрэг олгох.
Магистр
Эрдмийн сургууль, Батлан хамгаалахын удирдлагын академид Хуурай замын цэргийн сургалт, Агаарын цэргийн сургалт, Кибер аюулгүй байдлын цэргийн сургалт, Батлан хамгаалах болон Цэргийн шинжлэх ухааны чиглэлээр, Аюулгүй байдлын болон Төрийн удирдлагын чиглэлээр тус тус магистрын зэрэг олгох.
Мэргэжлийн боловсрол
Цэргийн хөгжмийн политехник коллеж болон Батлан хамгаалахын политехник коллеж Хуурай замын цэргийн сургалт, Агаарын цэргийн сургалт, Кибер аюулгүй байдлын цэргийн сургалт, Барилга-инженерийн цэргийн сургалт, Батлан хамгаалахын чиглэлээр дипломын зэрэг олгох.