Аюулгүй Байдал Судлал - Докторын Хөтөлбөр

Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль

“Аюулгүй Байдал Судлал” докторын хөтөлбөрт элсэлт авч байна

🎯 Хөтөлбөрийн зорилго

Аюулгүй байдлын олон талт асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, онол-арга зүйн системчилсэн мэдлэгтэй, улс орны аюулгүй байдлыг хангах төрийн бодлого, түүний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах ахисан түвшний мэргэшсэн судлаач, эрдэмтдийг бэлтгэхэд чиглэнэ.

📚 Мэргэших чиглэлүүд

• Төрийн аюулгүй байдал

• Нийгмийн аюулгүй байдал

• Хүний аюулгүй байдал

• Олон улс, бүс нутгийн аюулгүй байдал

• Эдийн засгийн аюулгүй байдал

• Хүрээлэн буй орчны аюулгүй байдал

• Мэдээллийн аюулгүй байдал (кибер аюулгүй байдал)

• Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал

🏫 Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль

Улс орны аюулгүй байдлыг хангах нь батлан хамгаалах эрх ашгаас үүдсэн бүх салбарын зохицуулалттай өргөн хүрээний асуудал байдаг. Иймд үндэсний хэмжээнд аюулгүй байдлын сургалт, судалгааг Үндэсний Батлан хамгаалахын их сургууль дээр төвлөрүүлэн явуулж байна.

ҮБХИС нь 2010 оноос аюулгүй байдлын ухаанаар ахисан түвшний сургалт явуулж эхэлсэн бөгөөд 15 жилийн хугацаанд 60 гаруй доктор улс, нийгэмдээ бэлтгэн гаргасан. Эдгээр мэргэшсэн судлаач, эрдэмтэд салбар бүрдээ түүчээлэн үндэсний аюулгүй байдлыг хангах тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулан, төрийн бодлого, шийдвэрт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

⏳ Суралцах хугацаа

2.5 – 4 жил

📝 Бүртгүүлэх

Доорх линкээр бүртгүүлнэ:

➡️ Бүртгүүлэх
99042540
99092890