Цэргийн ар талын тэнхим

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлсэн цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй ар талын албадын мэргэжилтэн бэлтгэх сургалтын орчинг бүрдүүлэн Зэвсэгт хүчний өнөөгийн шаардлагыг хангасан боловсон хүчин бэлтгэх, ар талын хангалтын тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулна..

 

ЦЭРГИЙН АР ТАЛЫН ТЭНХИМИЙН ТОВЧ ТҮҮХ:

 

Монгол Ардын Арми Ар талын боловсон хүчнийг ЗХУ-ын цэргийн академи,  дээд сургуулиудад бэлтгэж байсан бөгөөд 1981 онд цэргийн нэгдсэн дээд сургуульд цэргийн ар талын кафедр шинээр байгуулагдсанаар анх хүнс, хувцасны хангалтын чиглэлээр, улмаар шатахуун, орон сууц, санхүүгийн мэргэжилтэй офицер, боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн байна.

Тэнхим нь бүтцийн өөрчлөлтөөр дараах байдалтай өөрчлөгдөж ирсэн байна.

1981-1992 онд ЦНДС-ийн Ар талын кафедр

1992-2001 онд ЕЗЦС-ийн Ар тал эдийн засгийн тэнхим

2001-2010 онд ЦКИС-ийн Цэргийн ар талын тэнхим

2010-2015 онд ЦКС-ийн Ар тал, эдийн засгийн тэнхим

2015-2017 онд ЦНС-ийн Цэргийн хангалт тээврийн тэнхим

2017 оноос ЦНС-ийн Цэргийн ар талын тэнхим

2018-2019 оны хичээлийн жилд тэнхимийн дарга, 5 багш, өдрийн 4 курсын 20, 3 дугаар курсын 33, эчнээ ангийн 14, нийт 67 сонсогчийн бүрэлдэхүүнтэйгээр  сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг явуулж байна

Багш нарын бүрэлдэхүүн :

Тэнхимийн дарга хурандаа Л.Төмөрбаатар  ЗХУ-ын Ар тал тээврийн академи төгссөн,  докторант багш.

Тэнхимийн ахлах багш хурандаа С.Бямбасүрэн ЗХУ-ын Ар тал тээврийн академи төгссөн,  докторант багш.

Тэнхимийн багш хошууч У.Олоннаст ҮБХИС-ын  ЦНС, магистр багш

Тэнхимийн багш дэслэгч Б.Цэрэнчимэд ОХУ-ын Цэргийн ар талын дээд сургууль

Тэнхимийн багш Л Энхболд ЗХУ-ын  Ульяновск хотын шатахууны дээд сургууль тус тус төгссөн.

СУРАЛЦАХ ОРЧИН МАТЕРИАЛАГ БААЗ

Цэргийн ар талын тэнхим нь магадлан итгэмжлэх байгууллагын тогтоосон стандарт шаардлагад нийцсэн материаллаг болон материаллаг бус орчинг бүрдүүлсэн болно.

ҮБХИС-ийн хувьд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага болон сургалтын төлөвлөгөө дэх бүх хэлбэрийн хичээлийг явуулах боломжийг бүрэн хангасан барилга байгууламжуудтай ба цэргийн ар талын команд мэргэжлээр ЦНС-ийн 3 дугаар давхарт 42 м2 нийт 40 хүний суудалтай 2 танхим, хоол боловсруулах лаборатори, ар талын табель техник хэрэгсэл байр суралцах орчинтой.