Номын сангийн үндсэн чиглэл бодлого:

БХИС-ийн төв номын сан нь гадаад дотоодын мэдээллийн сүлжээнд хамрагдах, номын сан хооронд ном, хэвлэл, мэдээллийн бусад материалыг солилцох замаар үйлчилгээнийхээ боломжийг өргөтгөн, сургалтын үйл ажиллагааг дэмжих түшиц газар, чухал нөөц болохын хувьд офицер, багш, суралцагсдад шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл, арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин байна.

Суралцагчид, багш, эрдэм шинжилгээний ажилтан, албан хаагчдад номын сан, номзүйн үйлчилгээг үзүүлж, номын фондын хадгалалт хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, баяжуулалтыг цаг тухайд шуурхай хийж,  сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын таатай орчныг бүрдүүлэхэд оршино.

Номын сангийн түүх :

Батлан хамгаалах их сургууль нь түүхэн хөгжлийн явцдаа бүтэц зохион байгуулалтын хувьд өргөжин олон нэгж салбартай болон хөгжиж ирсэн байна. Үүний илрэл нь 1926 онд бүтцийг хувьд өргөтгөн клубын дарга 1, багш 2, номын сангийн эрхлэгч 1 гэсэн зохион байгуулалттай болсон байна.

Орон тоо зохион байгуулалтын хувьд:

Ийнхүү одоогийн номын сангийн суурь 1926 онд номын сангийн эрхлэгч 1 гэсэн орон тоотой 500 гаруй номтой сууриа тавьсан ба монгол улсын их дээд сургуулиудын номын сангийн анхдагч ууган номын сангийн нэг юм.

1940 онд тайван цагийн орон тоогоор номын сан нь удирдлагын бүлэгт харъяалан номын сангийн эрхлэгч 1, ном түгээгч 1 гэсэн 2 орон тоотой болон зохион байгуулагдсан ба тус орон тоогоор ажиллаж байгаад 1977 онд сургуулийн номын санг өргөтгөн зохион байгуулж

  1. Нийгэм улс төр, уран зохиол
  2. Инженер, цэрэг техник гэсэн 2 ангилалд хуваан тус тусдаа номын фонд, уншлагын танхим, гэгээр олгох тасаг, номын сангийн эрхлэгч, ном зүйч, ном ажиллагч гэсэн 12 орон тоотой болон ажиллаж байсан ба 1983 онд улс төрийн газрын даргын шийдвэрээр цомхотгон цөөлж фонд гэрээр олгох тасгийг нэгтгэн өөрчилж байжээ.

Мөн БХЯ-ны сайдын 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 225 тоот тушаалаар “Соёлын яамны сайдын 1986 оны 500-р тушаалын заалтыг үндэслэн ЦНДС-ийн номын санг их дээд сургуулийн номын сангийн зэрэглэлийн 2-рт хамруулж  орон тоог 12 болгон өөрчилж өргөжүүлсэн байна.

Дээрхи орон тоо зохион байгуулалтаар ажиллаж байгаад 1997 онд офицерүүдийн ордны номын санг сургуулийн номын сантай нэгтгэн нүүлгэн шилжүүлж ирснээр 15 хүний бүрэлдэхүүнтэй болон хүнийй нөөц, фондын хувьд өргөжин 90 гаруй мянган номтой номын сан болон өргөжсөн.

1999 онд орон тооны цомохтгол болж 6 орон тоотой болж байсан ба 2008 онд 12 орон тоотой 2015 онд 11 хүний орон тоотой болон өөрчлөгдсөн.

Номын сан нь сургуулийн сургалт, хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөтэй уялдан фондын бүрдүүлэлтийг цаг тухайд нь бүрдүүлэн зохион байгуулж ирсний сацуу ном сурах бичгээ шинжлэх ухааны ангиллын дагуу ангилан байршуулж, уншлага үйлчилгээний ажлыг номын сангийн стандартын дагуу зохион байгуулан ажиллаж байсан байна.

Бүтэц нэгжийн үйл ажиллагаа:

БХИС-ийн номын сан нь 1072 м2 талбайтай 350 хүний суудал бүхий үйлчилгээний 6 нэгжээр уншигчдад үйлчилгээг үзүүлдэг

Номын сангийн захирал, ахлах номын санч, ном зүйч, каталогч, номын фондоч -2, цахим мэдээллийн баазын мэргэжилтэн, бүртгэл мэдээллийн номын санч – 4, гэрээт ажилтан 6 нийт 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үйлчилгээгээ тогтоосон цагийн хуваарийн дагуу хийж гүйцэтгэдэг.