Захиргааны зөвлөл

 

  • Их сургуулийн Захиргааны зөвлөл нь сургуулийн захирлыг эрх, үүргээ хэрэгжүүлэх, захиргааны шийдвэр гаргах, шуурхай удирдлагаар хангахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй орон тооны бус нэгж байна.
  • Захиргааны зөвлөл нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана:
    • Их сургуулийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тооны төслийг хэлэлцэж, санал, дүгнэлт гаргах;
    • Их сургуулийн үйл ажиллагаанд мөрдөх дотоод журам, заавар, эрх зүйн бусад баримт бичгүүдийг хэлэлцэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал, дүгнэлт гаргах;
    • Их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, цэргийн алба, боловсрол, сургалт, эрдэм  шинжилгээ, сорилт, туршилтын ажил, үйлчилгээ явуулсан дүнг хэлэлцэж, санал, дүгнэлт өгөх;
    • Их сургуулийн төсвийн болон хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хуваарилалт, гүйцэтгэлийн тайлан, ойрын болон дунд хугацааны төсвийн төслийг хэлэлцэх;
    • Эрдэм шинжилгээ, боловсрол сургалтын болон бусад ажил, үйлчилгээний тариф, дотоод норм, норматив, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой төлбөрийн хэмжээг зах зээлийн үнэ ханштай уялдуулан тогтоох асуудлыг хэлэлцэх;
    • Хүний нөөц, багшийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргах;
    • Бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллын асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргах;
    • Их сургуульд суралцагчийн төлбөрийн хэмжээг хэлэлцэж, шинэчлэн тогтоох санал боловсруулах;
    • Суралцагчдын элсэлт, шилжилт, хөдөлгөөн, сургалтын төлбөрийн, урамшууллын асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргах;
    • Их сургуулийн оюутны дүрэмт хувцас, биеийн тамирын болон хөгжмийн хамтлагийн тоглолтын хувцасны загварыг шүүн хэлэлцэж, дүгнэлт гаргах, шийдвэрлэх;
    • Эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
    • Цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гаргах.