Агаарын цэргийн тэнхим

Эрхэм зорилго

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн тайван цагийн болон байлдааны үүргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалт-судалгааны төв болох.

Эрдэм шинжилгээ судалгааны ажлын зорилго

Багш, сонсогчийн эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, судалгаанд суурилсан сургалтыг нэвтрүүлэх, тэнхимийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийг ҮБХИС, ЦНДС-тай нийцүүлэн явуулах.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ АЖЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД:

  1. Агаар, сансрын цэргийн шинэчлэл, хөгжлийн чиг хандлага
  2. Байлдаан,операцид авиац, АДХ-ыг хэрэглэх асуудал
  3. Судалгаанд суурилсан сургалт
  4. Сургалтад инновацийг нэвтрүүлэх
  5. Нисгэгчгүй нисэх хэрэгсэл, ашиглах боломж
  6. Цэргийн зориулалттай робот зохион бүтээх технологи, ашиглах боломж

 

 

 

 

 

“РАДИОТЕХНИКИЙН КОМАНД” ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн анги, салбарт радиотехникийн мэргэжлээр салааны захирагч албан тушаалд хуулиар хүлээсэн үндсэн болон тайван цагт үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай мэргэжлийн мэдлэг, ур чадвар, чадамж эзэмшсэн, ёс зүй, хариуцлага, зөв төлөвшил, хандлагатай бакалаврын зэрэгтэй радиотехникийн командын офицер бэлтгэхэд оршино.

                                                                         РАДИОТЕХНИКИЙН ХӨТӨЛБӨРИЙН БАГ

 

 

АГААРЫН ЦЭРГИЙН ТЭНХИМИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

БАГШ: “ҮБХИС-ийн Хөгжлийн стратеги-2030”-ийн хүрээнд тэнхимийн багш нарыг эрдэмжүүлэх, боловсролын зэргийн нэмэгдүүлэх судалгаанд суурилсан их сургууль болох зорилтын хүрээнд шат дараалсан арга хэмжээнүүдийг Агаарын цэргийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн гадаад дотоодын зорилтод сургалтаар хөгжүүлэхээр ажиллаж байна.

СУРГАЛТ: “РАДИОТЕХНИКИЙН КОМАНД” хөтөлбөрийг гадаадын болон дотоодын ижил түвшиний боловсрол олгох хөтөлбөрийн агуулгатай нийцүүлж, техник технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан сургалтыг зохион байгуулан явуулж байна.

СУДАЛГАА:  Агаарын цэрэгт орчин үеийн техник, технологийн нисгэгчгүй нисэх хэрэгсэл, инноваци, хиймэл оюуны хөгжлийн хандлагыг цэргийн хэрэгт нэвтрүүлэх чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэж байна.

ОРЧИН: “РАДИОТЕХНИКИЙН КОМАНД” хөтөлбөрийн сургалтын орчинг сайжруулах, төгөлдөржүүлэх,  түүнд нийцсэн лабораторийг байгуулах талаар сургуулийн удирдлагатай хамтран ажиллаж, автоматжуулсан удирдлагын системийг цогцоор хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

СУРАЛЦАГЧ: Суралцагч нь техник технологийн өргөн мэдлэгтэй, орчин үеийн  технологийн хөгжлийн чиг хандлагыг ойлгож ухаарсан, Зэвсэгт хүчин болон нийгмийн аль ч салбарт хөрвөн ажиллах ур чадвар, чадамжтай, хувь хүний төлөвшил, ёс зүйг эрхэмлэсэн, эх оронч, сэгтгэлгээний зөв төлөвшилтэй иргэн байх шаардлагын түвшинд сурган бэлтгэгдэж байгаа болно.

ҮЕ ҮЕИЙН ТЭНХИМИЙН ДАРГА НАР

  1. Хурандаа Л.Дашдаваа /1992-1995/
  2. Хурандаа С.Гантөмөр /1995-1997/
  3. Хурандаа Л.Мөнхбаяр /1997-2002/
  4. Хурандаа С.Отгонбаяр /2002-2011/
  5. Хурандаа Г.Галбадрах /2011-2013/
  6. Хурандаа Б.Энхзоргол /2013-2017/
  7. Хурандаа Д.Эрдэнэ-Очир 2017 оноос

ТЭНХИМЭЭС ТӨРСӨН ЭРДЭМТЭД

  1. Доктор (Ph.D) Ч.Баттулга
  2. Доктор (Ph.D) Б.Далайбаатар
  3. Доктор (Ph.D) Т.Энхбат
  4. Доктор (Ph.D) Ч.Болдбаатар
  5. Доктор (Ph.D) Н.Энхбат
  6. Монгол Улсын зөвлөх инженер, дэд профессор С.Отгонбаяр
  7. Доктор (Ph.D) Ц.Дунгармаа

                                                                            ТӨГСӨГЧ МЭРГЭЖИЛТНИЙ НИЙТЛЭГ ЗАГВАР

ТЭНХИМИЙН ГАДААД ХАРИЛЦАА

2012 оноос БНСУ-ын Агаарын цэргийн хүчний академитай “Багш сонсогчдын долоо хоног”, оюутан солилцооны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 

                                              СУРГАЛТ, СУДАЛГААНД ЧИГЛЭСЭН ЭРДМИЙН ХАМТ ОЛОН