ЕРӨНХИЙ ЦЭРГИЙН ТЭНХИМ

Тэнхимийн үүсэл хөгжил

Ерөнхий цэргийн  тэнхим нь анх их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар 1921 онд “Их даргын сургууль” нэртэйгээр 3 анги, 90 сурагч, 11 дарга, зөвлөлтийн 7 мэргэжилтэнтэйгээр  байгуулагдахад түүний нэг нь болон “Морин болон пулемётын анги” нэртэйгээр байгуулагджээ.

Тус тэнхим түүхийнхээ өнгөрсөн хугацаанд морин болон пулемёт ангиас эхлээд тактикийн секц, ерөнхий цэргийн кафедр, ерөнхий цэргийн тэнхим, тактик галын бэлтгэлийн  секц, командын тэнхим, тактик галын бэлтгэлийн тэнхим, Ерөнхий цэргийн тэнхим нэртэйгээр “Ерөнхий цэргийн команд” мэргэжилтэй дунд, дээд боловсролтой 4000 гаруй офицер сурган бэлтгэсэн байна.

1945 оны хичээлийн жилээс эхлэн Ерөнхий цэргийн тактикийн сэкц байгуулагдаж сургуулийн сурах ангиас тусгаарлан тусдаа даргатай болж түүнд тактикийн багш нар, хими, инженер, цэргийн байр зүй, галын бэлтгэлийн багш нарыг багтаасан нь өнөөдрийн Ерөнхий цэргийн тэнхимийн эх үүсвэр болсон юм.

Алсын хараа

Хөгжингүй орнуудын цэргийн сургуулиудын жишигт ойртсон хуурай замын цэргийн сургалт-судалгааны төв болоход оршино

Эрхэм зорилго

Багш нарын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх замаар бүтээлч хамт олныг  бүрдүүлж, захиалагч байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангасан салаа, салбарын захирагч, түүнтэй адилтгах албан тушаалд ажиллах чадвартай офицер бэлтгэн гаргахад оршино.