Сонсогч Сурагч Оюутны Холбоо

Манай холбоо нь “Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль”-ийн нийт сонсогч, оюутан, сурагчдын нийтлэг сонирхол, эрх ашгийг хамгаалах, соён гэгээрүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэх, тэдний дуу хоолойг эрхэмлэх, бусдад хүргэх, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ҮБХИС-ийн оюутны эрх барих, дээд байгууллага юм.

Бидний тэргүүн зорилго нь нийт сонсогч, оюутан, сурагчдын эрх ашгийг нэн тэргүүнд дээдэлж, тэднийг хэрэгцээтэй мэдээ мэдээллээр хангах, нийгэмд оролцох эрхийг нь илүү нээлттэй болгох, хамтран хөгжиж, манлайлан зохион байгуулах, нийгмийн эрэлт, шаардлагын дагуу ёс суртахуунтай, бүтээлч, мэдлэг чадвар бүхий чадварлаг, өөртөө итгэлтэй бие хүн болон төлөвшихөд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

2019-2020 оны хичээлийн жилд “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор

  • ҮБХИС-ийн сонсогч, сурагч, оюутнуудад холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг хангахад оролцох
  • Сонсогч, сурагч, оюутанд хандсан үйл ажиллагаануудыг цаг тухайд нь чанартай явуулж, мэдээлэл олгох
  • Сонсогч, сурагч, оюутнуудын оролцоо манлайллын үйл ажиллагааг дэмжих, урамшуулах
  • Үндэсний болон олон улсын чанартай арга хэмжээнүүдэд ҮБХИС-ийн оюутан, суралцагчдын оролцоо, үр нөлөө, түвшинг нэмэгдүүлэх
  • Суралцагчдын санал, санаачилгыг дэмжих, хөгжүүлэх
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын үйл ажиллагаанд оролцох, санаачлах
  • Оюутнуудыг сайн дурын клуб, дугуйланд хамрагдахад дэмжлэг үзүүлэх
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжийн талаарх мэдээллээр хангах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Бүтэц, үйл ажиллагааны чиглэл

Одоогийн бүрэлдэхүүн нь 2019 онд ҮБХИС-ийн сонсогч сурагчдын их чуулганы шийдвэрээр шинэчлэн сонсогдож үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор доорх бүтэц, чиг үүргээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Тэргүүн: АБС-ийн ИЗМТ-ийн М1-202 бүлгийн оюутан З. Эрдэнэбаатар

Дэд тэргүүн: ЦНС-ийн ЕЦКТ-ийн ЕЦ-3Б бүлгийн сонсогч Б.Баасандорж

Нарийн бичиг: АБС-ийн ЭЗМТ-ийн М1-201 бүлгийн оюутан Б.Үүрийнтуяа

Соёл, урлаг, спорт хариуцсан албаны дарга: АБС-ийн ЭЗМТ-ийн М1-201 бүлгийн оюутан Т.Бадмаараг

Ёс зүй, хяналтын албаны дарга: АБС-ийн ЭЗМТ-ийн М1-202 бүлгийн оюутан              О. Тэмүүлэн

Мэдээ, мэдээллийн албаны дарга: АБС-ийн ЭЗМТ-ийн М1-204 бүлгийн оюутан Н.Марал

Дотоод үйл ажиллагаа хариуцсан албаны дарга: АБС-ийн ЭЗМТ-ийн М1-201 бүлгийн оюутан Э. Мөнгөнцэцэг

Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан албаны дарга: АБС-ийн ЭЗМТ-ийн М1-304 бүлгийн оюутан Э.Урнаа

Аюулгүй байдлын сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүн: ИМТ-ийн М2-212А бүлгийн оюутан Э.Эрдэнэболд

Цэргийн хөгжмийн сургуулийн сонсогчийн зөвлөлийн тэргүүн: Хөгжмийн урлагийн 1 дүгээр дамжааны сонсогч, дэд ахлагч Б.Амгаланболд

Ахлагчийн сургуулийн сонсочийн зөвлөлийн тэргүүн: Танкийн буудагч дамжааны сонсогч Д.Оюунболд

Сонсогч, сурагч, оюутны холбоо дэргэдээ

  • “Давах цаг” илтгэх урлаг мэтгэлцээний клуб

Тус клуб нь 2017 онд байгуулагдан илтгэх урлаг, мэтгэлцээн, хувь хүний хөгжил манлайллын чиглэлээр одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын нэгдсэн танхимаас жил бүр гаргадаг Монгол улсын их дээд сургуулийн чансаа тогтоох “Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 11-р тэмцээн”-нд амжилттай оролцон 2020 оны байдлаар Монголын хэмжээнд 5-р байрт эрэмбэлэгдэж байна.

  • Оюутан, суралцагсдын хөдөлмөр эрхлэлтийн төвийг ажиллуулж байна.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн биржтэй хамтран 2019 оноос ҮБХИС-д оюутан суралцагсдадаа зориулан “Оюутан, суралцагсдын хөдөлмөр эрхлэлтийн төв”-ийг байгуулан ажиллаж байна. тус төвөөр дамжуулан сонсогч, сурагч, оюутнууд хөдөлмөрийн биржид бүртгүүлэн, өөрийн боломжит цагаар цагийн болон байнгын ажилд үнэ төлбөргүй зуучлуулах боломжтой.