2016
Үндэсний батлан хамгаалахын их сургууль
1999
Монгол Улсын Батлан хамгаалахын их сургууль
Монгол Улсын Çасгийн газрын 1999 оны 85 дугаар тогтоолыг үндэслэн Батлан хамгаалахын сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нарын 1999 оны 60 дугаар тушаалаар Батлан хамгаалахын их сургууль (БХИС) болгон өргөтгөн зохион байгуулсан нь тус сургуулийн түүхэн хөгжлийн шинэ үе юм. “Инженерийн боловсролд суурилсан цэргийн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоотой мэдлэгт суурилсан сургалтын арга зүйг нэвтрүүлэн, эрдэм шинжилгээ сургалтын ажлын нэгдлийг ханган багш, оюутан хамтарч мэдлэг бүтээх сургалтын аргад шилжин, хичээл сургалтыг куррац болон блокын арга зүйгээр төлөвлөн зохион байгуулж төгсөгчдөд тасралтгүй, хөгжих мэдлэгийн тогтолцоог нэвтрүүлж, эрдэм шинжилгээ, сургалтын олон талт бодлого, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн байна.
1990
Цэргийн их сургууль
1981
Цэргийн нэгдсэн дээд сургууль
Цэргийн боловсрол сургалт, эрдэм шинжилгээний гол төв болж, 1976-1991 онд 20 удаагийн төгсөлтөөр дээд боловсролтой 2491 офицерыг сурган бэлтгэсэн нь түүхэндээ хамгийн олон төгсөгчтэй онцлог үе болсон.
1964
Цэргийн ерөнхий дээд сургууль
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолыг үндэслэн БХЯ-ны сайдын 1967 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн н/28 дугаар тушаалын дагуу “Цэргийн Ерөнхий дээд сургууль” болгон өргөтгөн зохион байгуулснаар дээд боловсролтой улс төрийн ажилтан бэлтгэж эхэлсэн байна. 4 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлж, бүтэц зохион байгуулалт нь сургуулийн захирал, намын хороо, сурах анги, жагсаал анги, боловсон хүчин, нууц, аж ахуй, санхүү тооцооны анги, хүн эмнэлэг, авто тракторын алба, зэвсгийн албаас бүрдэж байв. Энэ цаг үед Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнагдсан юм.
1932
Цэргийн ерөнхий сургууль
МАХН-ын Төв Хорооны 1932 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн тогтоолоор Бүх цэргийн Ерөнхий сургуулийг МАХНын Төв Хорооны нэрийн Цэргийн Ерөнхий сургууль” болгон өргөтгөн зохион байгуулж, сургуулийн бүтцэд морин цэрэг,
улс төр, пулемёт, их буу, хуягт тэрэг, танк, бэлтгэл ба бага ястны гэсэн 8 ангитай байхаар тогтоосон. 1939 оны Халхын голын дайн, 1945 оны ×өлөөлөх дайны жилүүдэд цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх үүрэг, зорилтоо амжилттай гүйцэтгэсэн төдийгүй БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн 1932 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор “Цэргийн гавьяаны нэгдүгээр зэргийн одон” тэмдгээр шагнагдаж, БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1947 оны 5 дугаар сарын 23ны өдрийн 35 дугаар тогтоолоор “Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит сургууль” болгон алдаршуулсан байна.
1923
Бүх цэргийн ерөнхий сургууль
Бүх цэргийн зөвлөлийн 1923 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар хурлаар “Даргын сургуулийг шинэчлэн байгуулах тухай” түр дүрмийг хэлэлцэж, ”Ардын цэргийн даргын сургууль”-ийг 1923-1924 оны хичээлийн жилээс эхлэн 3 жилийн сургалттай “Бүх цэргийн Ерөнхий сургууль” болгон өргөжүүлжээ.
1921
Ардын цэргийн даргын сургууль
Ардын түр засгийн газар ба Намын Төв хорооны 1921 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хамтарсан хурлаас цэргийн байгуулалтын асуудлыг хэлэлцэж гаргасан тогтоолд ”… цэргийн сургууль нээн монгол цэргүүдээс ухаан сэргэлэнг цэргийн сургуульд боловсруулж, сургагч дарга нарыг гарган сургаж авбаас зохино” хэмээн заасан нь анхны цэргийн сургуулийг байгуулах албан ёсны шийдвэр байж, улмаар 1921 оны 10 дугаар сарын 15-нд анхны хичээл сургалтаа эхлүүлжээ.