ЗОРИЛГО:
Үндэсний болон олон улсын боловсролын чиг хандлагыг баримжаалж, үр дүнд суурилсан боловсролыг хөгжүүлэхүйц хөтөлбөрийн тогтвортой байдлыг ханган, суралцагч,судлаач хамт олон болох.
ЗОРИЛТ:
- Хэрэглэгч болон сонирхогч талуудын хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагааны цогц төлөвлөлтийг хэрэгжүүлэх
- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан сургалтын хөтөлбөрийн суралцахуйн үр дүн буюу төгсөгчийн эзэмших мэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлох
- Оюутан төвтэй суралцахуйн үйлийг дэмжсэн сургалтын орчин, нөөц бүрдүүлэхэд идэвхи санаачилгатай ажиллах
- Сургалтын үйл ажиллагаанд инновацийн хөгжлийг хангах
- Башгийн хөгжилд суурилсан тасралтгүй шинэчлэлийг хийх
- Нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг эрхэмлэх
- Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн гүйцэтгэлд өөрийн болон хөндлөнгийн үнэлгээг чухалчлах
БҮТЭЦ , ЗОХИОН БАЙГУУЛАЛТ :
Эдийн засаг, Менежментийн тэнхим нь “Нийтийн удирдлага” хөтөлбөрөөр бакалавр, магистр, ”Эдийн засаг”, “Менежмент” хөтөлбөрөөр бакалаврын сургалт тус тус явуулж байна. Боловсрол олгох хөтөлбөрийг БСШУЯ, ҮБХИС-иас тавьж буй шаардлагын дагуу боловсруулан, сургалтын арга, технологийг оновчтой тодорхойлон, үр дүнд суурилсан боловсролыг хөгжүүлэх бодлогод нийцсэн сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд менежмент, бизнесийн удирдлагын болон эдийн засгийн ухааны онол практикийн дадлага туршлагатай багшлах боловсон хүчнээр хангагдсан болно. 1-4 дүгээр бүлгийн нийт 1100 гаруй оюутантайгаар, хичээлийн 17, лекцийн 3 танхимд сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Эдийн засаг, менежментийн тэнхимийн орон тоо 17, тэнхимийн дарга, профессор багш 2, дэд профессор багш 2, ахлах багш 3, багш 9 ажиллаж байна.
ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮД:
Тэнхмийн багш нар сургалтын хөтөлбөрт дэвшилтэт технологи CDIO стандарт арга зүйг нэвтрүүлж, хөтөлбөрийн болосролын зорилго, зорилтууд, суралцахуйн үр дүнгүүдийг тодорхойлон ажиллаж, хөтөлбөрүүдийг үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэлд оруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Мэргэжлийн бакалаварын хөтөлбөр:
- Нийтийн удирдлага
- Эдийн засаг
- Менежмент
Мэргэжлийн магистрын хөтөлбөр:
- Нийтийн удирдлага
ЭЗМТ-ИЙН ХАМТ ОЛОН