“ЭРДЭМ СУДЛАЛ 2021” МАГИСТРАНТ ДОКТОРАНТУУДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

      “ЭРДЭМ СУДЛАЛ 2021” МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУУДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

                                                                                     СЭДЭВ: “ЭРДЭМ СУДЛАЛ-2021”

Зорилго: Магистрант, докторантууд өөрсдийн сонгосон сэдвийн хүрээнд судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлэх, судалгааны ажлыг эрчимжүүлэх, цаашдын төлөв байдлыг тодорхойлох, арга туршлагаа харилцан солилцох боломжийг олгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүйд суралцахад оршино.

Илтгэл хүлээн авах хугацаа:

  • Илтгэлийг цахимаар 2021 оны 02 дугаар сарын 06–аас 3 дугаар сарын 02-ны өдрүүдэд хүлээн авна.

Цахимаар хүлээж авах E-mail: Магистрантууд: lhbatjargal@gmail.com. Утас:86100101

Докторантууд:sbolortsetseg22@gmail.com. Утас:99092890

Хамрах хүрээ: Магистрант, докторантууд

Хугацаа: “Эрдэм судлал 2021” магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 3 дугаар сарын 05-нд ZOOM Meetings –р зохион байгуулагдана.

Илтгэлд тавигдах шаардлага: ҮБХИС-ийн доорх стандартын дагуу бичнэ.

….4.2. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах ерөнхий бүтэцтэй байна.

4.2.1. Өгүүллийн нэр;

4.2.2. Зохиогчийн овог, нэр, зохиогчийн тухай мэдээлэл (Улсын нэр, байгууллагын нэр, албан тушаал);

4.2.3. Хураангуй;

4.2.4. Түлхүүр үг;

4.2.5. Судалгааны ажлын үндсэн хэсэг (судалгаа, шинжилгээний ажлын үр дүн);

4.2.6. Дүгнэлт.

Тайлбар: Ирүүлсэн илтгэлүүд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын удирдагчаар хянагдсан байх бөгөөд “Эрдэм судлал 2021” эмхэтгэлд хэвлэгдэнэ.

Лавлах утасны дугаар : 94095225, 99092890, 86100101

 АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН АЛБА