Эрдэм шинжилгээ инновацийн хэлтэс

ЭШИХ-ийн түүхийн товчоон:

  • 1992 Эрдэм шинжилгээ, адъюнктурын тасаг;
  • 1996 Эрдмийн зэргийн сургалтын алба;
  • 1999 Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бодлого зохицуулалтын тасаг;
  • 2001 Эрдэм шинжилгээний алба;
  • 2006 Докторантур, магистрантурын сургалт, эрдэм шинжилгээний алба;
  • 2008 Докторантур, магистрантурын сургалтын алба;
  • 2010 Эрдэм шинжилгээ, доктор, магистрын сургалтын алба;
  • 2015 Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс.

Зорилго:

ҮБХИС-ийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн үйл ажиллагааг мэргэжлийн нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар ханган хэрэгжилтийг зохион байгуулах.

Үндсэн чиг үүрэг:

  • Эрдэм шинжилгээ, инновацийн талаар төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг их сургууль дээр зохион байгуулж, мэргэжлийн удирдлага, аргазүйгээр хангах;
  • Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн үндсэн чиглэл, хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх;
  • Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил, инновацийг хөгжүүлэх ойрын болон дунд хугацааны төлөвлөлтийг боловсруулж, хэрэгжилтийг хангах;
  • Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, шийдвэрийг хэрэгжүүлэх;
  • Их сургуулийн Эрдмийн шинжилгээ, судалгааны орчин, нөхцөлийг сайжруулах, салбарын шинжлэх ухааны паркийг бүрдүүлэх төсөл, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх;
  • Их сургуулийн багш судлаачдын эрдмийн чадавхыг нэмэгдүүлэх бодлогыг боловсруулан мөрдүүлэх хэрэгжилтэд хяналт тавих;
  • Багш, суралцагсдын судалгааны арга зүйг боловсронгуй болгох бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх, тэдний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг уирдлагаар хангаж, жил бүрийн судалгааны ажлын нэгдсэн дүнг гаргах;
  • Их сургуулийн эрдмийн чадавхыг хөгжүүлэх дунд, урт хугацааны стратегийг тодорхойлон хэрэгжүүлэх, эрдэмтдийн залгамж холбоог бүрдүүлэх;
  • Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний бусад байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах;
  • Дэвшилтэд технологийг нутагшуулах, бизнесийн эргэлтэд оруулах, зохион бүтээх ажлыг хөхүүлэн дэмжих;
  • Их сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны сонин, сэтгүүлийн нийтлэлийн бодлого, стандартыг тогтоон мөрдүүлэх, хэвлэл, редакцийн зөвлөл, хэвлэх үйлдвэрийн өдөр тутмын ажлыг хариуцах;
  • Эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагааны нэгдсэн тайлан, судлаач эрдэмтдийн судалгааны бүтээлийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж баяжуулах;
  • Гадаадын цэргийн болон иргэний их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай зочин багш, судлаач солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.