ЭРХЭМ ЗОРИЛГО
“Монгол Улсын үндэсний эрх ашгийг эрхэмлэн дээдэлдэг, ёс суртахуун, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах чадвартай боловсон хүчин бэлтгэдэг судалгааны сургууль болоход оршино”.
ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Зэвсэгт хүчний хэрэгцээ, хөгжлийн чиг хандлагад нийцсэн цэргийн мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг төгөлдөржүүлж, хүний хөгжил, инновацийн менежмент, шинэ технологи, үр дүнд суурилсан насан туршийн боловсрол олгоход чиглэгдэнэ.
ТҮҮХЭН ЗАМНАЛ
Тус сургуулийн түүхэн замнал нь БХИС-ийн түүхтэй салшгүй холбоотой.
1921 онд 7 дугаар сард Цэргийн Зөвлөлийн шийдвэрээр Ардын цэргийн даргын сургууль байгуулан 10 дугаар сарын 15-нд анхны хичээлээ эхэлсэн. Үүнд:
-морьт цэргийн 2 салаа-40 хүнтэй
-артиллерийн 1 салаа-20 хүнтэй
-морьт пулеметын 1 салаа-30 хүнтэй нийт 90 хүнтэйгээр байгуулагджээ.
1921 онд Ардын цэргийн даргын сургууль
1924 онд Бүх цэргийн ерөнхий сургууль
1956 онд Цэргийн Ерөнхий Сургууль-Бүх даргыг бэлтгэх курс
1966 онд Цэргийн Ерөнхий Дээд Сургууль
1981 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургууль
1991 онд Цэргийн Их Сургууль -Тэнхимүүд
1996 онд Цэргийн Их Сургууль –Командын болон Инженерийн Факультит
2000 онд Ерөнхий Зориулалтын Цэргийн Сургууль
2003 онд Цэргийн Дээд Сургууль
2006 онд Цэргийн Команд инженерийн Сургууль
2010 онд Цэргийн командын Сургууль болон Цэргийн инженерийн сургууль
2015 онд Цэргийн нэгдсэн сургууль
БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ