Аюулгүй байдлын дээд сургууль

ТҮҮХЭН ЗАМНАЛ

  • 2001-2003 он Иргэний боловсролын сургууль /Батлан хамгаалахын болон Хууль зүй, Дотоод хэргийн сайдын хамтарсан 2001 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн н/09 дүгээр тушаалаар/
  • 2003-2005 он Иргэний боловсролын дээд сургууль
  • 2005-2008 он Удирдлага, технологийн дээд сургууль /Батлан хамгаалахын их сургуулийг 2005-2010 онд хөгжүүлэх хөтөлбөрийн “4.1-ийн БХИС-ийг хөгжүүлэх бодлого, чиглэл”-д заасны дагуу/
  • 2008-2010 он Удирдлага, технологийн сургууль /Батлан хамгаалахын сайдын 2008 оны н/04 дүгээр тушаалаар батлагдсан БХИС-ийн шинэ бүтэц, зохион байгуулалтын хүрээнд/
  • 2010-2015 он Цэргийн инженерийн сургууль /Батлан хамгаалахын сайдын 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн н/17 дугаар тушаалаар/
  • 2015 оны 8 дугаар сар Аюулгүй байдлын сургууль /Батлан хамгаалахын сайдын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн н/23 дугаар тушаалаар/ байгуулагдсан.

АБС-ИЙН ҮНДСЭН ҮҮРЭГ:  Батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагад менежмент, эдийн засгийн болон инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх.

Аюулгүй байдлын сургуульд иргэний боловсролын бакалаврын болон “Нийтийн удирдлага”–ын магистрын сургалтын хөтөлбөр, 1-2 курсын оюутнуудад “Батлан хамгаалах тухай” Монгол улсын хуулинд заасны дагуу “Цэргийн мэргэжил олгох сургалтын хөтөлбөр”-ийг тус тус  хэрэгжүүлж байна.

АБС-ИЙН ЗОРИЛГО: Багш, албан хаагчдын мэргэжлийн чадамжийг дээшлүүлэх, хөтөлбөрийн шинэчлэлийг эрчимжүүлэн зарим сургалтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжүүлэх, сургалт, судалгааны ажлын чанарт ахиц гаргах, оюутанд үзүүлэх үйлчилгээний хүрээг өргөтгөн, сургалтын орчинг сайжруулах ажлыг үе  шаттайгаар хэрэгжүүлэх.

ЗОРИЛТ:

  1. Сургуулийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх
  2. “CDIO стандарт, арга зүй” –г сургалтад нэвтрүүлэх, хөтөлбөрийн тогтвортой байдлыг дээшлүүлэн, “Нийтийн удирдлага”, “Авто инженер” бакалаврын сургалтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжүүлэх
  3. Эрдэм шинжилгээ, судалгаа- инновацийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах
  4. Сургуулийн үйл ажиллагааг ISO 9001:2015 стандартад нийцүүлэн хүрэх үр дүнг тооцон ажиллах
  5. Багш, дунд шатны менежерийн мэргэжлийн чадамжийг дээшлүүлэх, оюутанд үзүүлэх үйлчилгээний хүрээг өргөтгө
  6. Сургалтын орчинг үе шаттайгаар сайжруулах, мэдээллийн технологийн ашиглалтыг нэмэгдүүлэх, “Е” сургалтын ашиглалтыг дээшлүүлэх.

МАТЕРИАЛЛАГ БААЗ:

Хичээлийн 2 байр, ерөнхий суурь хичээлийн болон холбоо, электроникийн лабораториуд, компьютерийн болон сургалт дадлагын нэгдсэн лаборатортой.

МЭРГЭЖЛИЙН ТЭНХИМҮҮД:

  1. Эдийн засаг, менежментийн тэнхим
  2. Инженер, механикийн тэнхим
  3. Электроникийн тэнхим
  4. Математик, мэдээллийн технологийн тэнхим
  5. Нийгэм хүмүүнлэгийн тэнхим