ЭРХЭМ ЗОРИЛГО
Нийгмийн болон салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн, холбоо, мэдээллийн дэвшилтэт техник, технологийн онолын мэдлэг, дадлага, ур чадвар эзэмшсэн, оюуны өндөр чадамж, ажил албаны төлөвшилтэй, хөрвөх чадвар бүхий инженерийн дээд боловсрол эзэмшүүлнэ.
ЗОРИЛТ:
– Бакалаварын сургалтыг олон улсын жишиг, дээд боловсролын стандартад нийцсэн, магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр зохион байгуулах;- Багш, суралцагчдын эрдэм судлалын ажлыг эрчимжүүлэх замаар салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бие даан явуулах нөхцлийг бүрдүүлэх- Сургалтын орчин, материаллаг баазыг тасралтгүй сайжруулах – Оюутан, суралцагчдад эх оронч үзэл, зөв хүмүүжил төлөвшил олгох.
БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
Үндэсний батлан хамгаалахын сургууль нь цэргийн болон энгийн мэргэжлээр сургалт явуулж эхэлсэн үеэс тус тэнхимийн үндэс тавигдсан. 2001-2002 онд БХИС-ийн Иргэний боловсролын сургуулийн “Холбоо, электроникийн тэнхим”, 2002-2010 онд ИБС, ИБДС, УТДС, УТСургуулийн “Холбоо, мэдээллийн технологийн тэнхим”, 2010-2015 онд Цэргийн инженерийн сургуулийн “Цэргийн удирдлага, холбоо мэдээллийн тэнхим”, 2015 оноос ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургууль /АБС/-ийн “Электроникийн тэнхим” болон шинээр зохион байгуулагдсан. 1-4 дүгээр бүлгийн 400 гаруй оюутантайгаар сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна
ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮД
Инженерийн боловсрол олгох сургалтын дэвшилтэт технологиор (CDIO стандарт) хөтөлбөрүүдээ боловсруулж, үндэсний магадлан итгэмжлэлд хамрагдах ажлыг зохион байгуулж байна.
Мэргэжлийн хөтөлбөрүүд:
Утасгүй холбоо /Цэргийн холбооны инженер/
Цахилгаан холбоо /Цэргийн холбооны инженер/
Электроник
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА, ИННОВАЦИ
– Багш нарын хувьд БХЯ, ЗХЖШ, ҮБХИС-ийн захиалгат судалгааны ажил гүйцэтгэхээс гадна улс, салбарын хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудыг тогтмол зохион байгуулдаг.
– Оюутан суралцагчид нь мэргэжлийн чиглэлээр зохион байгуулагддаг төрөл бүрийн олимпиад, уралдаан тэмцээнд тогтмол оролцдог.
АМЖИЛТ:
ҮБХИС-ийн 2012-2013, 2013-2014, 2014-2015, 2016-2017 оны “ТЭРГҮҮНИЙ ТЭНХИМ”
ЦААШДЫН ДҮР ТӨРХ:
Насан туршдаа өөрийгөө хөгжүүлэгч суралцахуйн зөв зан төлөв бүхий мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх, мэдлэг, баялгийг бүтээгч орчин бүхий хөгжлийн түүчээ төв болно.
ЭЛЕКТРОНИКИЙН ТЭНХИМИЙН ХАМТ ОЛОН