МАТЕМАТИК, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ

ЗОРИЛГО:

Монгол улсын батлан хамгаалах болон иргэний салбарт хувь нэмэр оруулж, чадахуйц хөврөх чадвартай, цэгцтэй сэтгэлгээ бүхий хүний нөөц бэлтгэх

ЗОРИЛТ :

  • Сургалтын хөтөлбөрүүдэд шинэчлэлийг хийж, сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх
  • Тэнхмийн багшлах бүрэлдэхүүний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, эрдэмтэн судлаачдын эзлэх хувийг нэмэгдүүлэх
  • Багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх
  • Сургалтын орчин, лабораториудын хүчин чадлыг сайжруулах, хүртээмжийг дээшлүүлэх
  • Ижил төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг бусад их, дээд сургуулиудад хэрэгжиж буй хамтарсан хөтөлбөрүүдийн  цар хүрээг өргөжүүлэх

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Математик, мэдээллийн технологийн тэнхим сургалтын хөтөлбөрийг холбогдох хууль эрх зүйн актын дагуу боловсруулан, сургалтын арга, технологийг оновчтой тодорхойлон, үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилд

  • “Артиллери–Хэрэглээний математик” мэргэжлийн хөтөлбөр
  • “Цэргийн хими хамгаалалт– Хими технологи” мэргэжлийн хөтөлбөр
  • “Системийн аюулгүй байдал” мэргэжлийн хөтөлбөрийг М2-219 бүлгийн 16 оюутанд, М2-220 бүлгийн 10, ХИ-211 бүлгийн 12 оюутанд, ХИ-413 бүлгийн 3 оюутан(ХААИС хамтарсан) нийт 41   оюутанд хэрэгжүүлж байна.
  • ҮБХИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд АБС-ийн ММТТ-ээс хэрэгжүүлж буй “ХИМИ-ТЕХНОЛОГИ” хавсарга хөтөлбөрийг ХААИС-ийн МАА-н биотехнологийн хөтөлбөртэй дүйцүүлэн 2,5+1,5 хугацаатай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр 2018.09.13 өдөр ҮБХИС-ийн захирал,хурандаа П.Жаргалан, ХААИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор Б.Буянзаяа , ММТТ-ийн дарга, ахмад В.Бат-Эрдэнэ нар гурвалсан гэрээ байгуулж санамж бичигт гарын үсэг зурсаны дагуу АБС-ММТТ-ийн ХИ-413 бүлгийн 3 оюутан 2018-2019 оны хичээлийн жилийн 2-р хагаст  суралцаж бакалаврын “ХОС ДИПЛОМ”-той төгсгөсөн

ММТТ-ИЙН ХАМТ ОЛОН

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА, ИННОВАЦИ

Математик, мэдээллийн технологийн тэнхим 2018-2019 оны хичээлийн жилд  “Дээд математик1”, “Мэдээлэл технологийн үндэс” хөтөч сурах бичгүүдийг ҮБХИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн хэвлэлтэнд орсноор оюутан суралцагчдад сургалтын хэрэглэгдэхүүний хэрэгцээ хүртээмжид томоохон хувь нэмэр оруулсан бүтээлүүд болсон. Мөн тэнхимийн багш нарын эрдмийн зэргийн тухайд авч үзвэл Доктор багш-1, Докторант багш-6 буюу нийт эзлэх хувь нь 33% байна. Хими технологи чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэргэшлийн чадавхийг сайжруулах зорилгоор ҮБХИС-ийн санхүүжилтээр энэ хичээлийн жилд нийт 13,5 орчим сая төгрөгийн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийг байрлуулж 2019-2020 оны хичээлиййн жилд сургалтанд ашиглахаар бэлтгэж байна.

ЦААШДЫН ДҮР ТӨРХ

 Цаашид Системийн аюулгүй байдал мэргэжлийн хөтөлбөрийг бакалаврын 4 жилээр суралцуулахын тулд хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийх ойрын хугацааны төлөвлөлтийг хийж байна. Мөн ҮБХИС-ийн эрхэм зорилгын хүрээнд тусгагдсан эрдэм шийнжилгээний тэргүүлэх менежменттэй СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ болох зорилтод тулгуурлан Математик, мэдээллийн технологийн тэнхимд докторын зэрэгтэй эрдэмтэн, судлаач багшийн тоог 30-с дээш  хувьд хүргэхээр зорьж байна.