ЗОРИЛГО:
Батлан хамгаалах болон бусад салбарт Инженерийн чиглэлээр ажиллах бакалавр, магистрын мэдлэг чадвар чадамжтай, иргэний өндөр соёлтой, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
ЗОРИЛТ :
- Сургалтын хөтөлбөрүүдийг тогтвортой байдалд шилжүүлэх, сургалтыг чанартай явуулах
- Багшлах бүрэлдэхүүн болон суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх
- Багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх
- Сургалтын орчинг сайжруулах, материаллаг баазыг дээшлүүлэх
- Суралцагчдад үзүүлэх үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх чанар хүртээмжийг сайжруулах, ижил төстэй мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудтай хамтран ажиллах
БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
Инженер механикийн тэнхим сургалтын хөтөлбөрийг холбогдох хууль эрх зүйн актын дагуу боловсруулан, сургалтын арга, технологийг оновчтой тодорхойлон, үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд инженер, техникийн ухааны онол практикийн дадлага туршлагатай багш нараар хангагдсан болно. Тэнхим “ Суурь онолын”, ” Ашиглалтын”, “Технологийн”-ийн чиглэлээр 3 профессорын багтай. 600 гаруй оюутантай.
Математик-2 суурьтай Авто инженер болон цэргийн инженерийн хавсарга хөтөлбөрүүдээр төрөл мэргэжлийн инженерийн бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байна.
ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮД
– Авто инженер
– Цэргийн инженер
2018-2019 оны хичээлийн жилээс Авто инженер хөтөлбөрт арга зүйн өөрчлөлт хийж үр дүнд суурилсан боловсролын CDIO стандарт, арга зүйг туршилтаар хэрэгжүүлж байна.
ИМТ-ИЙН ХАМТ ОЛОН