Батлан хамгаалахын политехник коллеж

АЛСЫН ХАРАА :Батлан хамгаалах салбарын хэрэгцээ, хөгжлийн хандлагад нийцсэн цэргийн мэргэжилтэн бэлтгэдэг, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг сургалт үйлдвэрлэлийн төв байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:“Батлан хамгаалах салбарын  хэрэгцээ  шаардлагад нийцсэн, даргалах болон  гүйцэтгэх албан тушаалын  ахлагчийн бүрэлдэхүүнийг чанартай бэлтгэх”

ҮНЭТ ЗҮЙЛ:ЧАДВАРЛАГ БОЛОВСОН ХҮЧИН, ЧАНАРТАЙ СУРГАЛТ, ЧАДАМЖТАЙ ТӨГСӨГЧ

ТҮҮХЭН ТОВЧОО:

Төрийн цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 1993.05.31-ний өдөр Батлан хамгаалах сайдын “Ахлагч нарыг бэлтгэх зарим арга хэмжээний тухай” 208 дугаар тушаалд “Монголын ардын цэрэгт мэргэжлийн ахлагч нарыг сургаж бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх үүрэг бүхий “Ахлагч бэлтгэх төв”-ийг 1993-1994 оны хичээлийн жилээс эхлэн ”Цэргийн их сургуулийн харъяанд мэргэжлийн тэнхимүүдийг түшиглэн хичээллүүлэх” шийдвэрийн дагуу Ахлагч бэлтгэх төвийг байгуулсан. 2006 оноос эхлэн Зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд тус төвийг “Ахлагчийн сургууль” болгон өргөтгөн шинэчилсэн.

Батлах хамгаалахын сайдын 2020 оны А/77 дугаар тушаалаар мэргэжлийн боловсрол олгох үндсэн чиг үүрэгтэй, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хэв шинжтэй болсон.

Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь:

1993-2001 он Ахлагч бэлтгэх төв

2001-2002 он Ахлагчийн сургууль

2002-2004 он Ахлагчийн коллеж

2005-2020 он Ахлагчийн сургууль

2020 оноос Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв